Модель бүсгүй К.Роналдутай нэг шөнийг өнгөрөөсөн түүхээ нийтэд дэлгэлээ

Хөлбөмбөгийн ертөнцөд К.Роналду гэдэг нэрийг мэдэхгүй хүн байхгүй. Түүнийг зодог тайлсны дараа ч зуун жилдээ амжилтыг нь дурсан ярих нь мэдээж. “СR7” 2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд хоёр өөр багийн нэрийн өмнөөс түрүүлсэн, Испанийн дээд лигт дөрвөн улирал дараалан 30-аас дээш гоол оруулсан зэрэг олон шилдэг амжилтыг ногоон талбайд гаргасан. Харин талбайн гадна ч өөрийн өвөрмөц төрх, бие хаагаараа охид, бүсгүйчүүдийн харцыг булаадаг нь нууц биш.

FAMEFLYNET - Celebrities Attending the Marca Sports Awards In Madrid

Саяхан телевизийн нэгэн хөтлөгч эмэгтэй К.Роналдугийн тухай ярьж байхдаа олны өмнө нүцгэлсэн нь шуугиан дэгдээсэн. Гэтэл үүний дараахан алдарт “Плей Бой” сэтгүүлийн модель Д.Чавез гэдэг эмэгтэй К.Роналдутай секс хийсэн гэж мэдэгдлээ. Бүр найз бүсгүй Р.Шейкээс нь салаагүй байх үед нь болзож, нэг шөнийг өнгөрөөж байлаа гэсэн нь олон хүний анхаарлыг татаад байна.

Энэ талаар Д.Чавез өөрөө хэлэхдээ “Би К.Роналдутой 2014 оны арваннэгдүгээр сард АНУ-д уулзсан. Өмнө нь бид мэйлээр харьцдаг байсан. Тэр эхлээд маш их ичиж байсан. Харин дараа нь ярилцаад ирэхээр өөртөө итгэлтэй болж эхэлсэн. Тэр надад дуртай байсан гэдэг нь мэдэгдэж байсан ч үүнийгээ нуух гэж оролдож байсан. Миний хувьд түүнтэй нэг шөнийг өнгөрөөх хүсэлтэй байсан, энэ мөрөөдлөө ч биелүүлсэн. К.Роналдуд миний царай, хөх илүү их таалагдсан гэж тэр хэлсэн. Бас тэр өмнө нь “Плей Бой” сэтгүүлийн модель бүсгүйтэй унтаж үзээгүй гэдгээ хэлж байсан” гэсэн билээ.


Модель бүсгүй К.Роналдутай нэг шөнийг өнгөрөөсөн түүхээ нийтэд дэлгэлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.