Бүсгүй та хэдэн настай вэ?

1526636_1420168084952402_3262548195541083782_n1. Хэн нэгэнтэй муудалцсан үедээ…
а.
Үзэн ядалтын маск өмсөж өөрөө бууж өгөхийг нь хүлээнэ
б. Дайсагналыг түр зогсооно
в. Тайван замаар яриа эхэлж үүсгэнэ
г. Гомдлоо удаан тээж явна

2. Таны хувьд дэлгүүр хэсэх нь…
а.
Хямдралын тухай сонсоод цалингийнхаа 50%-ийг үрнэ
б. Цаг нөхцөөхийн тулд
в. Шаардлагатай үедээ л дэлгүүр хэснэ
г. Хүссэн зүйлээ олж авах

З. Удаан хүлээсэн амралтын өдрүүдээрээ…
а.
Бодож амжаагүй байтал долоо хоног дуусчих юм
б. Шинэ кино үзэх, салоноор үйлчлүүлэх, диско клуб орох
в. Ямар нэгэн курс дамжаанд явна
г. Гэрийнхэнтэйгээ оройн хоол иднэ

4. Сайхан залуутай харилцах нь
а.
Жинхэнэ там л гэсэн үг
б. Бодол санаагаа илтгэсэн харц чулуудах хэрэгтэй
в. Хайртай залуугаасаа өөр эр хүнийг сонирхдоггүй
г. Энгийн ярилцана

5. Таны хувцасны сонголт
а.
Ер бусын этгээд загвар
б. Өндөр өсгийгүйгээр гутлыг төсөөлж чаддаггүй
в. Үнэтэй брэндийнх л бол өмсөнө
г. Гол нь эдэлгээтэй л байх хэрэгтэй

5. Завтай байсан үедээ…
а.
Хөгжим сонсох, ток-шоу эсвэл олон ангит кино үзэх
б. Хайр дурлал болон адал явдалт роман унших, найз руугуу утасдах
в. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэх
г. Компьютерийн тоглоом тоглох, үгийн сүлжээ бөглөх

7. Амралтаараа хаашаа явах вэ?
а.
Найз нарынхаа сонголтонд итгэж байна. Цагийг хөгжилтэй өнгөрөөнө гэдэгт найдаж байна.
б. Эртнээс төлөвлөгөө гаргадаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна
в. Аль хэдийн очих газартаа буудлынхаа захиалгыг өгсөн
г. Гэрээ тохижуулах гээд завгүй байгаа болохоор тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна.

8. Төрсөн өдрийн тухайд…
а.
Миний дуртай баяр болохоор тэсэн ядан хүлээдэг
б. Томхон үдэшлэг хийх боломж
в. Гэр бүлийнхээ хүрээнд баярын хоол идэх тохиромжтой үе
г. Нас нэмж байгаа гэж бодохоор тэмдэглэх дургүй

9. Сексийн талаар яриа эхэлбэл:
а.
Ярианы сэдвийг шууд өөрчилнө
б. Ярианы хамгийн сонирхолтой сэдэв тул дуртайяа сонсоно
в. Энэ тал дээр ямар нэгэн асуудал гарсан бол зөвлөгөө өгнө
г. Шууд л босоод явна

10. Ресторанд оронгуутаа…
а.
Шинэ десертыг амталж үзнэ
б. Шууд л коктейлийн меню-ээс захиалга өгнө дөө
в. Харь орны хамгийн амттай хоолыг сонгоно
г. Хөнгөн зууш бол миний өдөр тутмын сонголт

11. Хамгийн гоё бэлэг бол…
а.
Интернэтээс харж сонгосон бэлэг
б. Гэнэтийн сюрприз
в. Үнэт эдлэл
г. Дуртай зүйлийг нь өгөх

12. Миний гоо сайхны цуглуулганд…
а.
Уруулын будаг, зовхины харандаа, уруул өнгөлөгч зонхилдог
б. Сүүлийн үеийн үнэртэй усны тестүүд
в. Өнгө өнгийн нүдний тень
г. Нүүрний маск төрөл бүрийн жимстэй

А-1 оноо, Б-2 оноо, В-3 оноо, Г-4 оноо

Хариулт:
19 хүртэл оноо
– Тa дунд сургуульд ямар байсан яг л тэр хэвээрээ байна. Иймд бусдын зөвлөгөөг сонсож, биеэ даах цаг тань болсон юм биш үү.

20-30 оноо - Та үргэлж бусдын анхаарлын төвд байдаг. Аливаа зүйлийг хийхдээ бодолтой байх хэрэгтэй. Оюутан насны дэврүүн сэтгэлээр жигүүрлэх цаг өнгөрсөн шүү дээ.

31-43 оноо
– Та хэнтэй яаж харьцахаа мэддэг тул бусдын арга эвийг олохдоо сайн бололтой. Залуу насны цэцэглэн мандалтын үе дээрээ байгаа юм байна. Танд гэж хэлэхэд энэ эрч хүчээ бүү алдаарай. Амжилт хүсье.

44-өөс дээш оноо - Та аль хэдийн тэтгэвэртээ гарсан хүн шиг л байна. Ингэж эрт хөгширч болохгүй шүү. Амьдралд болон өөртөө хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.


Бүсгүй та хэдэн настай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.