Би яах вэ?

11110881_850402638365439_6473995960010234775_n

2005 он.
Одоогоос 10 жилийн өмнө гэргийтэйгээ хайр сэтгэлийн ариун нандин холбоогоор тоонот гэрт толгой холбож байсан минь саяхан мэт.Тэр үед хань минь “Би ганцхан эр хүнийг хайрлах болно.Тэр хүн нь чи минь юм” гэдэг байлаа.

2007 онд нэгэн эрэгтэй бид хоёрын дундуур орж ирэн хайртын минь намайг хайрлах хайр халамжаас хугаслахад би эргэх амьдралын жам байлгүй дээ гэж бодон чимээгүй өнгөрлөө.

Гэсэн ч энэ байдал бүр даамжирч 2012 болон 2014 онуудад дахин давтагдаж хайртай гэргий минь ганцхан намайг биш өөр гурван залууг давхар хайрлах боллоо. Би гутарсангүй харин ч бүр сайн хань сайхан хайр нь байхын төлөө тасралтгүй тэмцсээр өдийг хүрлээ. Залуу гэр бүл болохоор тэр гурван залуугаас болж маргалдаж муудалцах үе зөндөө тохиолдоно.
Би амьдралд бууж өгөхийг хүссэнгүй,эхнэр маань ч мөн адил.
Хайртай хань минь намайг хурцалж,амьдралын утга учиртай болгоод зогсохгүй тэдгээр гурван залууг хайрлахгүй байхын аргагүй өсгөж хүмүүжүүлж байгаа билээ.

Арван жилийн өмнө ганцхан залууг хайрлаж байсан тэр бүсгүй өнөөдөр дөрвийн дөрвөн залууг хайрласан тийм агуу тийм уужимхан дотоод ертөнцийг бий болгожээ.

Өө уучлаарай би энд нэг зүйлийг дурьдахаа мартсан бололтой.
Тэдгээр гурван залуу нь намайг эцэг болгосон, аав болгосон,эхнэрийг минь ээж болгосон тийм л гурван залуу шүү дээ smile emoticon

Тиймээ би ханьдаа,үр хүүхдүүддээ хайртай жирийн л нэгэн эр хүн.

Бүх хайраа гэр бүлдээ…

Б.Гантулга
2015.05.31


Би яах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex