47 настай бүсгүйн 20-той мэт харагдах нууц задарлаа

47 настай, хоёр хүүхдийн ээж Масако Мизутани дөнгөж 20 шүргэж байгаа мэт харагддаг. Загвар өмсөгч, жүжигчин Масаког “мөнхийн залуу леди” гэж нутагт нь нэрлэдэг.

Масако 1968 оны 9-р сарын 15-нд төрсөн, том охин нь 23 настай. Сонирхолтой нь, Масако пластик мэс засал огт хийлгээгүй юм байна.

Мөнхийн залуу харагдахын тулд Масако өдөрт 5 цагийг нүүр амаа арчлахад зориулдаг аж. Үүн дээр сайн унтаж авах цаг, эрүүл хооллолт, биеийн дасгал зэргийг нэмнэ. Гоо сайхан золиос шаарддаг хойно, аргагүй ээ.

Мэдээж, ажил хийх цаг зав үлддэггүй учраас Масако гэрийн эзэгтэй болжээ. Хааяа нэг зар сурталчилгаанд тоглодог гэнэ.

Масакогийн “мөнх залуугаараа байх дүрэм”-ийг танилцуулъя.

- Аль болох их ус уух. Ус бие организмаас хортой бодисуудыг гадагшлуулдаг.
- Зөвхөн шинэ, эрүүл, зохистой хоол хүнс хэрэглэх.
- Өдөрт 4 удаа хоол иднэ, бага багаар.
- Зөвхөн хөнгөн нүүр будалт (макияж) хийх.
- Е витамин дээр суурилсан тос ашиглах.
- Гадаа гарахын өмнө нарнаас хамгаалах тос, хэрэгсэл ашиглах.
- Үдэш бүр унтахын өмнө нүүр цэвэрлэх, чангаруулагч, чийгшүүлэгч тос бүтээгдэхүүн хэрэглэх.
- Биеийн дасгал хийх, сайн унтаж авах, тамхи татахгүй байх.
- Стресс, үзэн ядалтаас зайлсхийх.

Масако анх 21 настайдаа загварын агентлагт ороод нүүрээ будаж сурсан аж. Өмнө нь тэр зөвхөн нарнаас хамгаалах тос, уруулын будаг л хэрэглэдэг байсан гэнэ.

Мөнхийн залуу Масако 23-тайдаа нөхөрт гарч том охиноо төрүүлсэн юм байна. Энэ үеэс тэр биеэ арчлахад анхаарал тавьж, жимс ногоо их идэн, гоо сайхны салонд очиж фитнесээр хичээллэж эхэлжээ.

26-тайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа Масако зөвхөн япон үндэстний хоол иддэг болов. Тэр 30 хүрээд арьсаа арчлахад илүү их цаг гаргаж эхэлсэн аж. Ингээд 40 хүрээд Масако интернэтийн ачаар эх нутагтаа “мөнхийн залуу” гэгдэх болж, харин одоо 44 настайдаа дэлхий даяар алдаршлаа.

Одоо Масако Мизутаний нэг өдрийг танилцуулъя.


Масако бүсгүй үүрийн таван жингээр босч нүүрээ арчилдаг.


5:30 гэхэд Масако хэдийн галын өрөөндөө гэр бүлдээ зориулан амтат хоолоо бэлдэн, обэнтогоо хайрцаг саванд хийдэг.
6:00-д тэр жимс ногоо идэж, шинэ жүүс ууж, хэрэгцээт витамин аминдэмээ авдаг.


7:00 цагт Масако гараа хамгаалан бээлий өмсч орон гэрээ цэвэрлэж эхэлнэ.
8:00 цагт Масако хашаагаа янзлахаар гарахдаа заавал нарны тос түрхэж, урт ханцуйтай хувцас өмсөн өргөн талбайтай бүрх малгай тавьдаг.

.


8:30 цагт Масако нохойгоо салхилуулж, 11:00 цагт найз хүүхэнтэйгээ аяга цай уун яриа дэлгэдэг.

12:00 цагт Масако Мизутани нүүрэндээ дахин нарнаас хамгаалах тос түрхэн, гадагшаа гарахдаа нүдний шилээ зүүж үрчлээнээс сэргийлдэг.
13:00 цагт тэр арьс цагааруулах био бэлдмэл уудаг.


16:00 цагт Масако гоо сайхны салонд очдог. Гоо сайханчид орчин үеийн аппарат, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар түүний арьсанд цогц үйлчилгээ хийдэг.
19:30 цагт Масако маш бага тос ашиглан япон хоолоо бэлддэг.

 

 


21:00 цагт Масако нүүрний будгаа арилгаж арьсаа гүн цэвэрлэх тос зэргийг түрхдэг.
21:30 цагт тэр ваннд орж, тунгалагийн булчирхайн үйл ажиллагааг сайжруулах гэж хүзүү болон биеийн бусад хэсэгт иллэг хийдэг.
22:00 цагт Масако зурагт үзэж байхдаа цагааруулах маск тавьдаг.
22:30 цагт тэр ул тавхайдаа иллэг хийдэг. Ийм иллэг нь бие организмын гол эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг. Үүний дараа тэр унтахаар хэвтдэг.

 

 

 

 

 

 

www.mnews.mn


47 настай бүсгүйн 20-той мэт харагдах нууц задарлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: 123 Огноо: 27 September 2016 Reply

өглөөнөөс орой хүртэл ажилладаг ганц амралтын өдрөөрөө угаалга цэвэрлэгээ хийдэг монгол бүсгүйчүүд энэ хүүхэн шиг арьсаа арчилбал энэнээс гоё харагдана.

Нэр: 1 Огноо: 7 June 2019 Reply

ДЭЭРХ БҮСГҮЙТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА БАС ДЭЭРЭЭС НЬ ЦАГ УУРЫН ОНЦЛОГ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.