Фэйсбүүк мэдээ: “Би төгс эмэгтэй”

1433747768557541380c901Өчигдөр фэйсбүүкийн хэдэн сайхан эгч нар, охид эмэгтэйчүүд, эзэгтэй нарын дунд халуухан хатуухан яриа өрнөлөө. “Төгс эмсийн чуулган” гэлтэй бид бүгд чаддаг, чаддаггүй, хийдэг хийдэггүй гэх шудрага байр суурьтайгаар гэрийн ажил, эмэгтэй хүний ажил сэдвээр чуулсан нь тэр.
Ингээд бодохнээ эмэгтэй хүн болох гэдгээсээ байх гэдэг нь том урлаг юм даа. Эмэгтэй хүн хэзээч эр хүнээс дээр гарахгүй, учир нь тэдэнд зөвлөх эхнэр байхгүй гэж дэлхийн од улстөрч хэлсэн байдаг нь туйлын үнэн. Би хувьдаа бусдын амьдралыг шүүх дургүй тул өөрийнхийгөө хэсэг бодлоо. Товчхондоо би төгс эмэгтэй юмаа. Энийг олон хүнээс сонссон ч цаасан малгай өмсөхгүйн тулд Баярлалаа гэдэг үгээр нам дарж явжээ. Харин өчигдөр бол Дээмаагийн өмгөрснийг бодож түүнээр бахархав. Би одооны дүрээрээ өнгөрсөнд үлдсэн Дээмааг магтаж байна.
Угаас айлын ганц охин болж төрсөн Дээмаа 3,4хөн настайгаасаа гэрийн ажил, эмэгтэйн ажилд зүтгэсэн нэгэн. Ээж маань 1990-д онд ОХУ-д очиж ажиллах томилолттой болсон тул 4 хүүхдээ орхиод явлаа. Аав маань энд инженер хүн тул цаг завгүй их ажилтай учир 13,9,4,1 насны 4 хүүхэд бие биенээ харах болж байгаа юм. 4хөн настай Дээмаа ой гарантай дүүгээ хардаг байлаа. Ах нарыг хичээлдээ намайг цэцэрлэгтээ явсан хойгуур л дүүг нани буюу манай байрны нэгэн эгч мөөм ээж нь болон харна. Бусад үед би ээж нь шахуу. Тэр үед гоц авъяастай хүүхдүүдийн Хараацай гээд цэцэрлэг байлаа, хуучин нь хөдөлмөрийн дээд сургууль болсондог. Цэцэрлэгийн бяцхан Дээмаа сэргэлэн цовоо гэж жигтэйхэн. Дуулна бүжиглэнэ, хөгжимдөнө уран уншина гээд л өнөө гоц авъяас гэгчид тэнцэх шалгуур цөм бүрэн. Тийм ч учраас цэцэрлэгийн хөтөлбөрөөс тасалдуулах эрх аавд маань байхгүй. Манай гэр Баянбүрдийн цэнхэр 9 давхарт байлаа. Цэцэрлэгтэй ойрхон тул өөрөө яваад өөрөө ирчихнэ. Би ер нь л ээжийг Ангарска явсан цагаас л биеэ даасан юм билээ кк Тэр үед хүний яс чанар,нийгмийн байдал тайван сайхан ч байж. Гэртээ ирээд цайгаа уухчаан болоод дүүгээ харна. Ах нар хоолоо хийгээд л аав эрт ирвэл бас бид жаргалтай сайхан. Осолдохгүй паартай байшин паалантай жорлонтой тулдаа бид өлсөж даарч зутрахын зовлон мэдэхгүй өссөн хотын төвийн өөрсдийгөө өсгөлцөж буй хүүхдүүд байсан юм. Том ах маань надад гурил элдэхийг зааж өгөөд балчир миний бяр дутаж зузаан элдэхээр хуруугаа дарж хонхойлгож үзүүлээд л ийм нимгэн байх хэрэгтэй байдаг юм гэх мэтээр хоолны сургалт ордог байсныг одоо тод санадаг юм. Тэр үед тоос сорогч гээд янзын хүнд юм, угаалгын машин гэж ороож мушгидаг тээрэм шиг эд байлаа. Тэр мэрд би хүрч ч чадахгүй тул ашгүй угаах ажил ах нарынх байсан. Манайх аавын дүүгийн бэлэглэсэн өнгөт SONY телевизортой. Ну погади, Ерилаш гээд л орос соёл, сургах системийн хөтөлбөрүүд нэвт гардаг тул хавийн айлын хүүхдүүд манайд л байж байдаг байсандаг. Манай хаалга ер нь байнга нээлттэй байдагсан. Ээжийн явуулсан орос тоглоом, орос сандаал, модон хайрцаг дүүрэн банкаг хүртээгүй хүүхэд манай байранд ховор кк Том ах маань их сэргэлэн байсан уу, хааяа байрны хүүхдүүдээр гэрээ цэвэрлүүлээд хоолоо хийлгээд оронд нь тэр том модон хайрцагтай банкан дээрээ бараг л суучихаад л хувь хүртээн тараана кк Бага ах маань гүйцэтгэлийг нь хянана кк Тийм л хөгжилтэй хүүхдүүдийн амьдрал дүр зураг дунд би хүн болж ухаан орсон. Ах нар том болох хэрээр хичээл нь их болж би том болох хэрээр гэрийн ажил над дээр ирсэн. Ээж оросоос ирээд дахиад дүү гарахад би 6 настай байлаа. Уже малинки мама шиг л дүүгээ асардаг том эгч бага дүүгээ охин байгаасай гэж хүссэн ч тусыг эс олов. Хүү гэнээ гэсээр аав ч гунигтай ирэх кк Манай гэрээс ээж дүү 2-с бусад нь охин дүүгийн мөрөөдөл байсан байх. За тэгээд л Дээмаа гэр гийгүүлэгч байх нь бүрэн шийдэгдсэн хэрэг дээ.
Аавын гэрт 19 насыг хүртлээ би супер охин байсан. Манайх ер нь л их арчаатай айл байсан тул намартаа их ажилтай. Ногоо дарна, варень хийж дарна, дунаский салад, байцаа луувангийн салад гээд л өвлийн идэш уушаа бэлтгэдэг заншилтай айл байсан. Ээж маань ч олон хүүхэд гаргасан гэхэд жавхаатай гялалзсан ажилсаг бүсгүй байлаа. Надад мэргэжлийн багш л байсан хэрэг. Надад зааж өгсөний дагуу гэрийн хамаг ажлыг би л нугалдаг байсан даа. Бас болоогүй ээ, аавын дүүгийн зээ охиныг бас өсгөлцөж байгаам. Ах нар маань харин тус тусын амьдрал зохиож хаа очиж ажилтай арчаатай эхнэрүүд авсан. Дүү нар маань ч ажилтай арчаатай болж өссөн. Энэ бүхний цаана эцэг эхийн хүмүүжил өссөн орчин нь хүний амьдралдаа хэр ажилтай арчаатай хүн болохын суурь нь байдаг юм байна.
19 настайгаасаа би хүний эхнэр болох нь тэр. Хүүхэд өсгөх, айл гэрийн ажил үүрэг гүйцэтгэх бүрэн чадвартай тул эрт хүнтэй гэрлэхээс айх зүйл ч байгаагүй байх. Тэгээд ч сорууд нь эрт сонгогддог юм гэж одоо би өөрийгөө зөвтгөнөө бас кк Ингээд хадмындаа хэсэг амьдрах тавилантай нүүр тулав. Манай хадам эрдмийн хүн тул гэрийн ажилд гойд биш. Хадам аав дийлэнхдээ хоол ундаа хийж харагдана. Миний аав ч хоол сайхан хийдэг ч би шинэхэн бэрийн шид үзүүлж хадмындаа дайчлагдана. Хаа очиж хадмууд маань ёс зүйтэй улс тул талархаж мэднэ, бас цаанаа хүний охиныг хайрлаж чадна. Ингээд удалгүй тусдаа ч гарч Дээмаа охин гэргий болж аавын гэрийг биш өөрийн гэрийг гийгүүлэх болов. Нөхрөө алган дээрээ бөмбөрүүлж байсан гэхэд нөхөр лав маргахгүй. Айлын амьдралыг бусад хүн мэдэх биш, нөхөр намайг мэдэж магтвал тэр дээд шагнал. Гэрийн ажлын хүнд хэцүүг мэдэхгүй хүн бол мэдэхгүй,магтахчгүй биз. Би бол магтаалд умбасан эхнэр мөн. 2 хүүхдээ асарч тойглоно, гэр орноо хумхын тоосчгүй байлгана гэдэг цаг тутмын хөдөлмөр. Энэ хөдөлмөр ямарч үнэ цэнэгүй бас хөлс төлбөргүй ч шагнал нь магтаал. Тогоон чинээ гэдэстэй мөртлөө би шинэхэн байраа гоёх хүсэлтэй бяцхан гэргий байлаа. Амьдрал л юм хойно ширхэг халбаганаас л эхэлдэг. Хадам маань жоор ихтэй хүн тул метрийн даавуу бас бус зүйл нэмэрлэв. Аав ээж маань тавилга, абжур, ор морхон гэж нэмэрлэсээр нөхөр бид 2 3-4р хорооллын эцэст 2 өрөө тухтай байранд айл болсондог. Бас нөхөр маань ахаасаа айл болсны бэлгэнд авсан цоо шинэ машинтай кк Хожим хань маань надад чи надад бүгдийг авч ирсэн булган сүүлтэй бүсгүй гэж магтан дүгнэсэн юмдаг. Миний зурхайд ч тийм кк, би хүнд дандаа баялаг, амжилт дагуулдаг одны эмэгтэй. Энэ бол нотлогдсон үнэн.
За тэр ч яахав, ингээд Дээмаа бүсгүй гэр гийгүүлэгч болох нь тэр. Тогоон чинээ гэдэстэйч ханандаа хадаас хадаж, бүүр өрөм дриллдэж хөшиг тогтоогчийг суурилуулж ч байх. Манай нөхөр өнөө л эрдэм номын хүн тул хадаас ч хадаж мэдэхгүй нь харин ч надад илүү чадвараа харуулах боломж ч юм шиг тэнэг юм бодогддог байжээ. Хадмынхаа өгсөн даавуугаар 3 цонхондоо хөшиг оёод л, буйдангийн том дэр үйлдвэрлээд, ширээний скатчер бүтээлэг нэхээд тавьчихна. Төгсөх курсын оюутан байсныг ч хэлэх үү, бас хажуугаар нь диплом бичээстэй. Хальтхан загвар хөөдөг үеийнхэн ийм тийм шоунд оролцож гунхаж явахад би хэвлийдээ хорвоог тээж гэр гийгүүлж явах. Өдөр бүр шинэ төрлийн хоол хүнс бэлдэж нөхрөө баясгаад л. Өглөөнөөс үдэш хүртэл миний ажил Үнсгэлжингийнхээс ч их мэт. Энэ мэт надад хуруу зуурын л ажил шиг. Гэвч би маш их ядарсан нь төрөх үед л мэдрэгддэг юм билээ. Зүү утас их нийлүүлснийх хүүхдийн хүй 3 ороосон зэргээс авхуулаад би маш хүнд төрсөн. Бүтэн 72 цаг нойргүй хоолгүй өвдөж байж би үрээ тэвэрсэн залуухан эх болж байлаа. Ингэж ядрахаар цаанаа л нэг сульдаа болсон байсан. Ажилтай байнгын хөдөлгөөнтэй байсан учраас таргалалт харин байгаагүй тул бие хаа дороо цэгцэрчихсэн. Би эмнэлэгээс гарахдаа маш их хаванг эс тооцвол ямарч гэдэсгүй гуалиг бүсгүй гарч байлаа. Гэртээ гарлаа, нөхөр одоо л халамжлах ёстой. Гэтэл би түүнийг эрхлүүлж бсан болохоос өөрөө эрхлэх өдөр ирнэ гэдгийг тооцоогүй тул бэлдээгүй бсан бгаам. Хамаг юмаа надаар хийлгэж байсан хүн чинь аяга шөл ч амттай хийж чадахгүй шахуу байх нь тэр. Ер нь ч гэрийн ажил хийж үзээгүй хүн гэдгийг нь тэгэхэд мэдэж байгаа юм. Кк Их ядарч төрсөн тул би гам барих заалттай. Хүйтэн мах битгий хэл усанд ч хүрч болохгүй. За ингээд л асуудал эхэлж бгаам даа. Арга ядаад ээжийгээ залж хэд хоног асрууллаа. За тэгээд л өөрийн мэдэлгүй гэрийн ажилдаа буцаж орохоос өөр сонголт надад бхгүй. Хүүхдээ өдөр бүр усанд оруулж сүүлэн тосоор тослоод л өөрийгөө бас тордож дасгал хийж хоол хүнс гэр орноо гээд л зуны хэдэн сар ээж болж бэлтгэгдэж бгаам. Намраас нь магистрын хичээл эхлэв. За ингээд л нуршаад байвал миний түүх дуусахгүй.

Эцэст нь хэлэхэд би одоо 2 хүүхдийн ээж гуалиг сайхан эмэгтэй. Зарим хүн намайг хараад энэ гоёж гоодсон хүүхэн харваас үз зүсээ гоодохоос өөр шидгүй биз гэх нь ч бий. Гэвч би тийм биш, хар багаас гэрийн ажил, эмийн ажилд сурсан би бусдаас ялгарах онцлог ихтэй. Ажил амьдралыг төгс зохицуулж сурах нь эмэгтэй хүний чадвар шаардсан нарийн мэргэжил гэлтэй. Ингээд бодохоор л би хүүхнүүдээ өрөвддөг юм. Хорвоо эмэгтэйчүүдийнх. Эрчүүд бол зочид төдий. Энийг бид Man from Mars, Women from Venus номноос ч мэддэг. Гэхдээ охид эмэгтэйчүүд минь төгс бай. Бусдын төлөө биш ч өөртөө бахархал бардамнал бий болгохын тулд төгс бүсгүй байгаарай. Дээр нь завшаан олдвол өөрийгөө магтаж бай, учир нь таныг таниас бусад нь муулахад бэлэн гэдэг.
Аавын гэрт сор нь, ах дүү нартаа од нь, амраг ханьдаа гэгээ нь, алдрай үрсдээ түшиг нь байж чадсанаараа би бахархдаг. Эр хүний л хийх ёстой гэдэг алх дөшний ажлыг ч би ядах юмгүй амжуулна, загасыг ширхэг ч ясгүй өвчиж гайхалтай амтлан шардаг, шорлогийг ч өөрийн жороор амтлан салахын аргагүй сайхан болгодог, хоол ундыг хормын зуур л бэлэн болгож, хувцас хунарыг ядах юмгүй угааж арчиж, гэр орныг утгаар нь гийгүүлдэг би тийм л эмэгтэй. Туйлдах хүртлээ… Одоо би хүсвэл бүгдийг чаддаг учир хийдэг, үгүй бол эрх үүрэг ярьж нөхрийнхөө хоолыг амталж суудаг эрх эхнэр. Энэ хүртэл зам туулж нөхрөө ч ажилтай болгосон нь миний ухааных гэж би боддог.

Тиймээ би,
Өнгөнд цэвэр
Үйлэнд уран
Үрдээ энэрэлтэй
Үргэлж цэмцгэр
Ханьдаа түшигтэй
Хадамдаа элэгтэй
Найранд дуутай
Настанд ерөөлтэй
Нартад буянтай төгс бүсгүй мөн.

Эмэгтэй хүн гэрийн ажил, эмийн ажлыг хийхгүй байж болно, харин хийж чадахгүй байж болохгүй.

Г.Дэлгэрмаа
zaluu.com

Фэйсбүүк мэдээ: “Би төгс эмэгтэй”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.