Сонгуулийн хуулиар зөвшилцөх Ажлын хэсэг байгуулан асуудлаа тохиролцоод бараг дуусаж байна. Энэ асуудлаар УИХ-д гуравдагч хүчнийг төлөөлдөг ИЗ-НН ямар байр суурьтай байгаа бол. Тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Оюунаас энэ талаар тодрууллаа.
-Хоёр нам 48:28 гэсэн ху вилбар дээр тогтож байна. Танай нам ямар байр суурьтай байна вэ?
-Чамлахаар чанга атгая л гэж бодож байна даа. Манай нам пропорциональ хувилбар да вамгайлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Анх 100 хувь пропор цио наль тогтолцоогоор явуу лахаар хуу лийн төсөл өргөн барихад Аж лын хэсэгт нь би багтсан байсан. Дараа нь 50:26 гэсэн хувилбар ярихад ч дэмжсэн. Тэгвэл 48:28 гэсэн хувилбар олигтой шинэч лэл болж чадахгүй. Гэхдээ огт шинэчлэл хийлгүй хууч наараа байснаас гуравны нэгийг нь ч болов хувь тэн цүүл сэн тогтолцоогоор сонговол дэвшил. Дараа нь шат шаттайгаар энэ хувийг нэмэх нь зөв.
-Мажоритар дотроо нийслэлээс сонгох гишүүдийн тоог 14 байлгахаар МАН санал болгосныг АН хүлээж авлаа.
-Уг нь нийслэлээс сонгог дох хүний тоог нэмэх хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд л гэхэд орон нутгаас нийслэлд 100 гаруй мянган хүн шилжиж ирсэн гэсэн судалгаа байна. Дундаж сумын хүн амын тоогоор бодоход дөрөвхөн жилд 50 сум Нийслэлд нүүж иржээ гэсэн үг. Хүн ам нь ингэж нэмэгдэж байхад төлөөллийг нэмэх л ёстой.
-Тооны харьцаа, тойрог ярьсаар бүсгүйчүүдийн квотыг орхиод байгаа. Одоо энэ асуудалд анхаарах юм билээ. МАН-ын бүсгүйчүүд үүнийг 20 хувь болгож нэмэх санал өгсөн. Танай нам уг хувийг хэдэд хүргэх нь зөв гэж үзэж байна вэ?
-Сонгуулийн ажлын хэсэг өнөөдөр хуралдана. Үүнд нь МАН, АН, ИЗ-НН-ын эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцож, зарчмын зөрүү тэй саналаа оруулах гэж байна. Квотыг 30 хувь болгохыг дэмжих магадлал муу учир 20-25 хувь гэсэн санал тавина. Гэхдээ 2016 оноос үүнийг 30 хувь болгоно гэсэн зохицуулалтыг хуульд бас тусгах ёстой.
-Хуульд квот тусгалаа ч гэсэн түүнд хүрч өрсөлдөх тооны чадалтай бүсгүй байхгүй гэсэн бодолтой эрчүүд олон. Танай намын тухайд ийм боловсон хүчин хэр байна. Тэднийгээ таниулахын тулд ямар бодлого баримталж байна?
-Чадалтай бүсгүй олон байна. Саяхан хэвлэлээр өрнөсөн аянаар нэлээд олон бүсгүй тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Ер нь УИХ-д байгаа олон эрэгтэй гишүүн сонгогдохоосоо өмнө олонд танигдаагүй л байсан шүү дээ. Тэд сонгогдож орж ирээд л олонд танигддаг. Хүмүүст танигдах нь гол биш, ажлаа сайн хийх нь чухал.
-Намуудын босгыг хуулийн төсөлд долоон хувь гэсэн байгаа. Үүнийг олон улсынхтай харьцуулахад өндөр гэж шүүмжилдэг.
-Олон оронд босго дунджаар дөрвөн хувь байдаг. Зарим оронд ийм босго тогтоодог ч үгүй. Долоон хувь бол нэлээд өндөр, ардчилсан бус босго. 5-6 хувь болгож бууруулах саналыг манай Д.Энхбат гишүүн Ажлын хэсэгт оруулж байгаа.
С.ТУУЛ
mongolnews