Эрүүл мэндийн Дэд сайд асан, Монгол Ардын намын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.ЦОЛМОН

НАМЭХ-ны 20 жилийн ойн ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДНА номд орсон Удирдлагуудын хөргийг цувралаар танилцуулж байна.

11412123_807000369395590_5623869796583135932_n

Эрүүл мэндийн Дэд сайд асан, Монгол Ардын намын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.ЦОЛМОН

ЖИРИЙН ЭМЧЭЭС ТӨРИЙН САЙД
Эх хүн, эх орон, элгэн нутаг, энэрэл хайр, эр зориг, эрч хүч, эрдэм мэдлэг, эрүүл энх бүгд “Э” үсгээр эхэлнэм. Тиймээ эдгээр үгсийн цаана орших бүхийл ойлголтууд, түүнээс үүдэлтэй гарч болох бүх зан чанар жинхэнэ утгаараа эмэгтэй хүнд л заяасан байдаг. Арван сар хэвлийдээ тээн хорвоод мэндлүүлсэн үрийнхээ төлөө эх хүний зүрх л үнэнчээр цохилно, төрсөн үрээ “эх орноо хамгаал” гээд явуулж байгаа эх хүнд л эх оронч сэтгэл хамгаас их байна. Аав, ээж, авааль нөхөр, ах дүүгээ асран хайрлаж, эх болсон зугаан зүйл хамаг амьтны тусын тулд эмэгтэй хүн л өр нэхэлгүй энэрэл хайраа өгч чаддаг. Түүхэн хүнд үед эх орон, эв нэгдэл, эрх чөлөөнийхөө төлөө эмэгтэй хүн л хатан ухаанаа зарж эвлүүлж, бүтээж, эр зоригийн эд хавыг мэдрүүлж хатан зоригтойгоор амь насаа алдаж байсан түүхтэй. Нар мандахаас авахуулаад сар шингэтэл салбар болгонд эрч хүчээ сорьж байна. Эрдэм мэдлэгийг эрхэмлэн сурч 1954 онд манай Нэмэндэйн Янжмаа Улсын Их хурлын тэргүүлэгчдийн даргаар сонгогдож байснаас хойш өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд 89 удаа улс эх орныхоо тэргүүний үүргийг гүйцэтгэхээр сонгогдож байсан байна, эрүүл энхийн манаанд эмэгтэйчүүд бид л нүд цавчилгүй зогссоор…

Монгол Улсын хүн амын талаас дээш хувийг бүрдүүлж буй монгол эмэгтэйчүүд бидэнд асар их нөөц, хүч бий. Босоо түүхтэй Монголын, Нисээ золтой түмний охин, Би, “Эх хүн”, “Эх оронч” байх ариун үүргийг зүрхээрээ мэдэрч, судсаараа гүйлгэн, тархиндаа шингээнэм. Өөрийн амьдралыг 4 үед хувааж, үе болгондоо маш тодорхой зорилго тавьж, тэрнийхээ төлөө зүтгэж амьдарсан. Нэг дэх үе бол “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэж аав, ээжийн олгосон хүмүүжил, ардын багшийн сургасан эрдэм сургаалийг чанд мөрдөж, “сайн хүн, зөв хүн” болох гэж балчир, бага наснаасаа хичээж сайн охин, сайн шавь байсан. Хоёр дахь үе маань оюунлаг үе, нарийн мэргэжил эзэмших гэж дэлхийн олон улс оронд суралцаж, эрдмийн зэрэг цолыг хүртэн, шинэ техник технолгийг эх орондоо нэвтрүүлж, эрүү нүүрний гажиг заслын салбарыг хөгжүүлж, сонгосон мэргэжилдээ мастер байж, ямагт манлайлагч, анхдагч байхыг зорьж, чармайж явсан үе. Гурав дахь үе хүмүүн бидний, тэр тусмаа бүсгүй заяат бидний эрхэм үүрэг болох халамжит гэргий, сайн ээж болж, бат бөх гэр бүлийг бүтээх байлаа. Дөрөв дэх үе маань монголчууд бидний хэлдгээр “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг төр түмнийхээ төлөө зүтгэх үе бөгөөд энэ үедээ явж байна. Улс төрд би 1998 оноос бодлоготой, зорилготой бэлдэж орсон. Таалагдаж бус тоогдож орсон. Бага насаа Дэлхийн хамгийн том ардчилсан улс болох Энэтхэгт өнгөрүүлсэн би Ардчиллын мөн чанарыг номноос бус амьдралаас мэдэрч өссөн. Ардчилсан, энэрэнгүй, эрх чөлөөт, тэгш нийгмийг цогцлоон бүрдүүлэхийн төлөө өөрийн олсон эрдэм мэдлэг, эрч хүч, өөрт байгаа асар их энергийг харамгүй зориулахыг хүссэн, түүнийхээ төлөө уйгагүй таван чиглэлээр хөдөлмөрлөсөн:

436b58863eb3ade91fb13958f7a77347big e07e206a523dad41original edfff96fd3895ac7big rio-tinto-4-Copy-Copy tsolmon1

- Эзэмшсэн мэргэжлээрээ нэг номерийн эмч байх, мэргэжлийн холбоо байгуулж, сургалт судалгаа явуулан, үндэсний эмч, мэргэжилтнийг эх орондоо нарийн мэргэжлээр бэлдэхэд хувь нэмэр оруулан, жирийн эмчээс төрийн сайд боллоо

- Хүмүүнлэгийн үйлсийг эхлүүлж, анхны хөдөлгөөнийг үүсгэн зохион байгуулж, үр хүүхдүүдийнхээ төлөө олон бодит зүйлийг санаачлан гардан хийсний дотор цусны хавдартай хүүхдүүдийг шаардлагатай эм тариагаар хангах, хөдөөгийн болон эмзэг бүлгийн 100 гаруй уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд яс шилжүүлэн суулгах, тагнай нөхөх хагалгааг монголд анх нэвтрүүлэн үнэ төлбөргүй хийж, хүүхдийн бурхан “Бүжинлхам бурхан” бүтээхийг санаачлан бурхан ч лам Пүрэвбат гуайтай хамтран бүтээлгэж, их Жанрайсэг бурханы баруун тохой талд 2006 оны эх үрсийн баяраар залж, “Хүүхэд бидний хүслэн” хүүхдийн сүлд дууг бүтээлгэж байлаа.

- Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй улс төрийг төлөвшүүлэхэд журмын нөхдийн хамт зүтгэж, МАХН-ын дэргэдэх МАСЭХолбоо одоогийн НАМЭХ-ны Дэд тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр 11 жил ажиллаа.

- Залуучуудын эв санааг нэгтгэн, нам харгалзахгүйгээр эх орныхоо хөгжилд нэгэн том цул хүч болгон оруулахад хувь нэмэр оруулан Монголын Оюутны холбоог байгуулахаас эхлэн зүтгэж, Гадаадад суралцагч Монголын оюутны холбоог үүсгэн байгуулж, “Хөвсгөл шинэ зуун” клубыг санаачлан хөвсгөл аймгийн мянга мянган залуучуудыг нэгтгэн ажиллаа.

- Нам дотроо өөрийн байр суурийг тогтвортой хадгалан, МАХН, МАН-ын шинэчлэлд гар бие оролцон, 2005 оноос зогсолтгүй Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр (2005-2012) улиран сонгогдож журмынхаа нөхөдтэй итгэл төгс хөл нийлүүлэн алхаж явна.

Нүүр бардам түүхтэй, сүүрс алдам нутагтай, эрх чөлөөт Монгол орныхоо эзэн нь байх хувь заяатай Бид, Өүлэн ээжийнхээ сургаалийг ямагт санан эрчилсэн сум шиг эв эеээ хичээн энэхэн биеийг үл огоорон зүтгэх учиртай.


Эрүүл мэндийн Дэд сайд асан, Монгол Ардын намын бага хурлын гишүүн, НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.ЦОЛМОН
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.