Их Британийн хааны ордон ханхүү Жорж болон гүнж Шарлотта нарын хамгийн сүүлийн зурагнуудыг олон нийтэд дэлгэлээ. Үүнд дүүгээ тэвэрсэн ханхүү Жорж болон гүнж Шарлотта нарын дөрвөн гэрэл зураг багтжээ.
Ханхүү Уильямын гэр бүл шинэхэн гишүүнтэй болсоныхоо дараа Лондонгаас Норфолк руу нүүсэн бөгөөд эдгээр зургуудыг шинэ ордонд авчээ.
Жорж, Шарлотта хоёрын зураг олны анхаарлыг ихээхэн татаад байгаа юм байна.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон Лондонгийн Сэнт Мэри эмнэлэгт амаржсан. Бяцхан гүнжид Шарлотта Элизабет Диана хэмээх нэр хайрласан бөгөөд түүнийг Кэмбрижийн залуу гүнж Эрхэм дээдэс Шарлотта хэмээн албан ёсоор дуудах гэнэ. Шарлотта нь Чарльз хэмээх нэрний эмэгтэй хувилбар юм. Энэхүү нэр нь III Георг хааны гэргийн нэр гэдгээрээ алдартай бөгөөд XVIII зуунд ихэд түгээмэл болж байжээ.
Шинэхэн гүнж ээлж дарааллаараа өвөө ханхүү Чарльз, аав Уиллиам болон ах Жорж нарынхаа дараах хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм.
Эх сурвалж: ВВС
Х.Көгершин | GoGo.mn