Нийслэлийн засаг даргын орлогч асан, МАН-ын Бага хурлын гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.ЦОГЗОЛМАА

НАМЭХ-ны 20 жилийн ойн ЭМЭГТЭЙЧҮҮД НИЙГМЭЭ ӨӨРЧИЛЖ ЧАДНА номд орсон Удирдлагуудын хөргийг цувралаар танилцуулж байна.
11402969_801961786566115_5538090916199067531_n
Нийслэлийн засаг даргын орлогч асан, МАН-ын Бага хурлын гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.ЦОГЗОЛМАА

ЭВЛҮҮЛЭХ ХҮЧ

“Болж байгаа хэсэг нь болохгүй байгаадаа тусалдаг тэр нийгэм хүний төлөө нийгэм шүү дээ” гэж НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа ярьдаг. Скаутын холбоо, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга, нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч гээд дандаа бусдад туслах, бусдыг халамжилж, хайрлах утга зорилготой ажил хийж ирсэн Цогзолмаа даргад үнэхээр ийм үзэл санаа нэвт шингэхээс аргагүй. Өнөө 20 жилийн ойтойгоо золгож буй НАМЭХ ч хүний төлөө үйлс зорилготой байгууллага. “Хийсэн ажил, бүтээсэн зүйл, улс төрийн ахиц дэвшлийн хувьд 20 жил гэдэг том тоо” гэж НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа дүгнэж байна. Үнэхээр ч НАМЭХ өөрөө ардчилсан он жилүүдтэй зэрэгцэн өсч, өндийхийн зэрэгцээ Монголын эмэгтэйчүүдийн хөгжил дэвшилтэй хамтдаа урагшилсан 20 жил ард үлджээ.

Хүний төлөө нийгэм нь МАН-ын зорилго, бодлого юм бол дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага яг л энэ утгаараа нийт эмэгтэйчүүддээ дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн үүднээс НАМЭХ ажлаа явуулж байна. Монголын хамгийн том намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага бодлогоо зөв тодорхойлж, үйл ажлаараа үлгэрлэж чадвал МАН-аар дамжуулан төрийн бодлого, шийдвэрт хүчтэй нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой билээ. Тийм ч учраас 20 жилийнхээ ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанарын судалгааг хийжээ. Ардчиллын 20 гаруй жилд эмэгтэйчүүдийн асуудлыг тусгайлан судалсан дорвитой судалгаа байдаггүй тул НАМЭХ-ны энэ судалгаа чухалд тооцогдох ба ёстой л Цогзолмаа даргын хэлснээр Монголын эмэгтэйчүүдэд чухам юу болохгүй байгаа нь тэнд гарч ирэх юм.
НАМЭХ-ны өөр нэг чухал чиг үүрэг бол улс төрд эмэгтэйчүүдийг бэлтгэж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхийн төлөө системтэй ажиллаж байна. Тухайлбал, бүх шатны сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдийг бэлтгэх, гаргаж ирэх, олон нийтийн танил болгох ажлыг тусгай хөтелбөртэйгөөр хэрэгжүүлж эхэлжээ. Зөвхөн МАН-ын гэлтгүй ерөөс улс төр дэх эмэгтэйчүүдийг дэмжих дуу хоолой болж ажиллахыг НАМЭХ чухалчилж буй аж.

НАМЭХ-ны тэргүүн Ц.Цогзолмаагийн туршлага нь өөрөө НАМЭХ-ны үүрэг, зорилгыг хэрэгжүүлэх том хүч болж байгааг бас хэлэх хэрэгтэй. “Эмэгтэйчүүд эвлүүлэх хүч болох ёстой” гэсэн МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг тэрбээр ишлэх тун ч дуртай болсон гэнэ. Өрх гэр бүлдээ, байгууллагадаа, намдаа, цаашлаад улс нийгэмд эмэгтэйчүүд л эвийн бөхийг зангидаж чадна гэж бат итгэдэг учир “ЭВЛЭЖ, НЭГДЭЕ” гэж уриалж байгаагаа уламжилсан юм. МАН-ын нэгдэл, эв эе маргаашийн сонгуульд ялах гарц болно гэж тэр ярьсан.
527-1339918250229827_3686976605749_1290166089_n 527-1389947497140117tsogzoo index
Ц.Цогзолмаа Ерөнхийлөгч холбооныхоо ажлын албыг төрийн байгууллага шиг өдөр тутмынх нь үйл ажил тогтворжсон, хүрээд ирсэн эмэгтэйчүүдэд үүд хаалга нь нээлттэй, хийх ажил нь төлөвлөсөн, ундарсан байх шаардлагыг анхнаасаа тавьжээ. Үүн шиг орон нутгуудад байх салбар бүрээ байнгын үйл ажиллагаатай болгож гэмээнэ “үндэсний” хэмжээнийх байж чадна гэж үзэж байна. Олон мянган эмэгтэйчүүдийг төлөөлж ажиллаж буйн хувьд НАМЭХ-ны удирдлага хариуцлагатай ажиллах ёстой, тиймээс сардаа нэг удаа хуралддаг байх гэхчлэн бүх үйл ажиллагаагаа журамлаж, цэгцтэй болгосон.

“1992 онд сургуулиа төгсч ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийгмийн асар их идэвхтэй явж ирсэн” гэж НАМЭХ-ны ерөнхийлөгч нэгэн ярилцлагадаа хэлжээ. Айлын эзэгтэйн хувиар, халуун ам бүлээрээ Мартын 8-наар ганцхан удаа л тухтай тайван баярласан нь 2013 он гэнэ лээ. Учир нь 2012 оны сонгуулиар МАН ялагдаад, идэвхтэй нэг гишүүн нь ажилгүй байсан нь тэр. Гэвч тэрбээр гэртээ удаан сууж төвдсөнгүй. НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, эмэгтэйчүүдийнхээ халуун дэмжлэгээр сонгогдоод эдүгээ 20 жилийн түүхт ойг тэмдэглэж байна.

Ц.Цогзолмаа багш, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр, удахгүй докторын зэрэг горилохоор суралцаж байгаа. Алс баруун хязгаарын охин ажил амьдралын замнал гээд аль ч талаар хотын хүн болсон. Гэхдээ хотынх боллоо гээд хөдөөгөө мартана гэж юу байхав. Энэ нь үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдах бас л нэг давуу тал.

Эмэгтэйчүүдийг улстөрд бэлтгэнэ гэснээс МАН-д төрийн, намын, олон нийтийн гэхчлэн “шаардлагатай” бүх ажилд ёстой л “нухлагдсан” тун цөөн эмэгтэйн нэг нь Ц.Цогзолмааг гэж зүй ёсоор хэлнэ. Энэ бүхэн нь түүнд туршлага, мэдлэг, эрч хүч, басхүү эвийг зангидах ухаан суулгаж ирсэн юм шиг санагддаг. Эцэст нь “Эмэгтэйчүүд эвлүүлэх хүч байх ёстой” гэсэн түүний уриалгаар бэсрэг өгүүллээ төгсгөе.

Хүний төлөө ажиллаж сурсан хэн боловч эв нэгдлийн гол түлхүүр болсон хүний арга эвийг олж ажиллахдаа гаргууд суралцсан байдаг. Ц.Цогзолмаа Ерөнхийлөгч энд хамаарна. Тиймээс түүнийг “Эвлүүлэх хүч” гэж нэрлэмээр санагдсан юм. Монголчууд бидэнд эвлэрэл, нэгдлээс илүү эрхэм зүйл үгүй билээ.

НАМЭХ

— with Tsogzolmaa Tsedenbal.


Нийслэлийн засаг даргын орлогч асан, МАН-ын Бага хурлын гишүүн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.ЦОГЗОЛМАА
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.