Мисс Д.Ариунцэцэг “үхсэн ч өмхийгөө тавихгүй” бололтой

ariuntsetseg-6653368148201506110828Манайд хийж бүтээснээсээ илүүтэй сайхан хүүхнүүдийг сарвуун дахь бээлий шигээ сольсоор олны танил болсон эрхэмүүд цөөнгүй. Тэдгээрийн дотор Баян Ч.Базарааг дурдахгүй байхын аргагүй. Гэвч “Баян хүнийг балаг тойрохгүй” гэгчээр Ч.Базараагийн паян дуусахгүй нь бололтой.

Учир нь хоёр дахь эхнэр болох дуучин Д.Оюунтүлхүүрээсээ салсныхаа дараахан Төрийн соёрхолт Д.Болдын клипээр олонд танигдаж, хэсэгтээ  хөвгүүдийн зүрхэнд шар ус хуруулаад байсан Э.Оюутай нууцхан дэр нэгтгэж дундаасаа хүүтэй болоод байсан ч өдгөө Баян Ч.Базараа мисс Д.Ариунцэцэгтэй хамт амьдрах болсон байна.

Чих тавибаас Санзайд байрлах тэрбумтнуудын харшдаа бусдаас дөлөн амьдарч байсан Э.Оюу гэнэт л нэг өдөр судсаа ханачихлаа, туслаарай гэх дуудлагыг СӨХ-доо өгсөн аж. Ингээд сандралдсан СӨХ-ны хүмүүс очиж Э.Оюуд тусламж үзүүлээд эмнэлэгт хүргэсэн гэдэг. Тэр өдрөөс хойш Э.Оюу дахин Санзай хотхоноор үзэгдэхээ байжээ.

Хамгийн хачирхалтай нь Э.Оюу гэрээсээ яваад сар ч болоогүй байхад мисс Д.Ариунцэцэг Ц.Мянганбаяраас төрсөн охиноо дагуулаад Санзай хотхон дахь Ч.Базараагийн хауст нүүн ирж, өдгөө хамтдаа амьдрах болсон байна.

Мисс Д.Ариунцэцэгийн хувьд саяхан хэвлэлд “Би эх хүн болоод жинхэнэ аз жаргалыг мэдэрсэн. Хувь хүн талаасаа ч өөрчлөгдсөн” хэмээн их л ухаажиж, томоожсон хүний өнгөөр ярилцлага өгч байсан ч “үхсэн ч өмхийгөө тавихгүй” гэдэгчлэн хэд ч төрөөд, яаж ч өөрчлөгдсөн бэлтэй баячуудаас салж, гэр бүл үймүүлдэг зангаа тавихгүй нь бололтой.

Х.Дэлгэр

PHOTONEWS.MN


Мисс Д.Ариунцэцэг “үхсэн ч өмхийгөө тавихгүй” бололтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.