Хаягдмал охиноос улстөрийн тэмцэгч болтлоо тэмцсэн Fawzia Кoofi

Дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Нэг хэсэгт нь эрх чөлөө, ардчилал хэмээх сайн сайхан зүйл хөгжин дэлгэрч байхад өөр нэг өнцөгт нь дарангуйлал, айдас түгшүүр мөнх заяагдсан мэт байсаар л байна. Гэхдээ хүн тууштай байвал зорьсондоо хүрч болдгийг, хүнд хүчир бүхнийг сэтгэлийн хат, чин зоригоороо туулж чаддагийг UPTOWN олон хүчирхэг эмэгтэйчүүдийн эрээн бараантай, ялалт ялагдал, тэмцэл тэвчээр дундах амьдралаар төлөөлүүлэн хүргэдэг билээ. Энэ удаад ч бас нэгэн гайхалтай эмэгтэйн  түүхийг та бүхэнд хүргэж байна.

Дайны хар сүүдэр нөмөрч, дарины үнэр ханхалсан Афганистан улсын эмэгтэйчүүдийг манлайлагч Fawzia Кoofi 1975 онд төржээ. Түүний аав нь долоон эхнэртэй байсан бөгөөд Fawzia Кoofi аавынхаа 19 дэх, ээжийнхээ ес дэх хүүхэд болон мэндэлжээ. Түүнийг төрөхийн өмнөхөн аав нь 14 настай залуухан эхнэр авсан бөгөөд шинэхэн эхнэр нь хүү төрүүлж өгсөн байна. Харин түүнээс гурван сарын дараа төрсөн Fawzia Кoofi охиныг ээж нь төдий л ойшоосонгүй. Тэгээд ч  маш хүнд төрүүлсэн болохоор түүнийг гадаа гудамжинд хаячихжээ. Афганистанд охин хүүхдээ хаях нь жирийн л үзэгдэл байдаг бөгөөд охид ямаанаас ч хямдхан байдаг. Ийм хямдхан  үнэлэмжийн учир шалтгаан нь ямаа хүмүүст мах, сүү өгдөг, харин охидыг тэдний хажууд юу ч биш, ердөө л хоолны сав хэмээн үздэгтэй холбоотой. Охидыг гэрлэхэд нь мөн мөнгө дагалдуулж өгдөг учраас эмэгтэй хүүхэд гэр бүлдээ бөөн зардал чирэгдэл, дарамт болдог аж.

Азаар хурц наранд олон цагийн турш уйлж хэвтсэн Fawzia Кoofi охиныг нэг хүн олоод ээжид нь өгчээ. Ээж нь түүнийг ахиж хаяхгүй гэдгээ амлан буцааж авсан гэдэг. Хэдийгээр түүний ээж амьдралын шаардлагаас болж охиноо хаяж байсан ч тухайн үедээ гайхалтай эмэгтэй байжээ. Бурка өмссөн, бичиг үсэг мэддэггүй бусдын л адил хөдөөний нэг эмэгтэй байсан хэдий ч Fawzia Кoofi-гийн хувьд ээж нь түүний баатар байсан юм. Учир нь Афганистанд дайн болж, гэр бүлийнх нь олон хүн дайнд үрэгдэж байх тэдгээр өдрүүдэд ээж нь  гэр бүлээ авч явж байжээ.

Fawzia Кoofi жаахан байхдаа сургуульд явуулж өгөхийг ээж, аав хоёроосоо байнга гуйдаг байлаа.  Үүний үр дүнд ч тэр гэр бүлээсээ сургуульд явсан анхны эмэгтэй хүүхэд болж чадсан юм. Түүний аав нь парламентад 25 жилийн турш зүтгэсэн хүн бөгөөд  Афганистаны анхны дайны үеэр буюу 1979-1989 онуудад ч парламентын гишүүнээр ажиллаж байв. Fawzia хэдий эмч болохыг хүсдэг байсан ч сургуульд сурч байх хугацаандаа улстөрийн ухааныг судлаж, суралцаж эхэлжээ. Тэр UNICEF-ийн гишүүн болсон бөгөөд олон хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллах болов. Харин  өөрийн улстөрийн карьерийг 2001 онд эхэлжээ. Энэ онд Талибан ялагдсан бөгөөд Fawzia Кoofi улстөрд гарч ирэхдээ “Back to school” буюу “Улстөрд буцаж очих” хэмээх охидын сурах эрхийг дэлгэрүүлэхийн төлөөх компанит ажлыг эхлүүлсэн байна. 2005 оны сонгуулиар тэр National assambly буюу Үндэсний аннасамблид сонгогдож удалгүй парламентынхаа дэд дарга болов. Энэ суудалд сууснаараа Fawzia Кoofi Афганистаны парламентын анхны эмэгтэй дэд дарга болсон бөгөөд 2010 онд ч дахин сонгогдож чадсан юм. Афганистанд эмэгтэйчүүдийн байдал маш хэцүү байдаг бөгөөд Fawzia koofi-ийг 2001 онд улстөрд орсноос нь хойш хоёр ч удаа алах оролдлого хийж байв. 2010 оны 3 дугаар сарын 8-нд түүнийг алахаар завдаж машин руу нь хоёр удаа буудсан ч тэр зугтааж чадсан. Харин дараа нь түүнийг Хаканы сүлжээ алахыг оролдож байгаа тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс анхааруулсны ачаар тэр мөн л эсэн мэнд мултарчээ.

Fawzia Афганистан улсынхаа бүх хот сууринуудаар тогтмол явж эмэгтэйчүүдийн байдалтай танилцаж, хийх ажлынхаа шинэ санааг олж авдаг. Нэг удаа хөдөөгийн нэгэн айлд зочилж очихдоо гэрийн эзэгтэй  төрөх гэж байхтай таарчээ. Тэр эмэгтэй 25 настай бөгөөд энэ нь түүний  тав дахь төрөлт  байсан аж. Жирэмсэн эх маш хүндрэлтэй, дээр нь өвчтэй байсан хэдий ч нөхрөөсөө эмчид үзүүлэхийг гуйж зүрхлээгүй аж. Хэрвээ эмчид очиж үзүүлэхийг хүсвэл түүний нөхөр нь нэг үнээгээ зарах болно. Эмэгтэй “Хэрвээ би нас барвал манай нөхөр шинэ эхнэр авч болно. Хэрвээ би эмчид очихын тулд үнээгээ зарвал бид юугаа идэх билээ” гэж асуусан байна. Энэ мэтээр Афганистаны эмэгтэйчүүд дөнгөж хорвоод мэндэлсэн цагаасаа ялгаварлан гадуурхагдаж эхэлдэг бөгөөд ихэнх эмэгтэйчүүдийн амьдрал хүчирхийлэл, эрүүл мэндийн хүнд байдал, хатуу амьдралаар тодорхойлогддог байна. Мөн нэгэн бүсгүй гадаа хөлдөж үхэхийн даваан дээр олдсон байна. Тэр охины хумснуудыг сугалж аваад, хамар болон чихнийх нь арьсыг бахиар хавчиж, харанхуй өрөөнд таван сарын турш хоол ундгүй хорьж байжээ. Түүнийг нөхрийнх нь гэр бүлийнхэн биеэ үнэлэхийг шаардсан бөгөөд бүсгүй зөвшөөрөөгүйн улмаас ийм шийтгэл, аймшигт тамлалыг амсчээ. Энэ бүхнийг өөрийн биеэр үзэж, бас харж мэдэрсэн  Fawzia koofi “Афганистанд шинэ удирдагчид хэрэгтэй. Олон зуун жилийн турш нэг л ижил хүмүүс Афганистаныг удирдаж ирсэн. Одоо жирийн хүмүүс бүгд өөрчлөгдөж байгаа. Жирийн хүмүүсийн ихэнх нь жирийн хүмүүст ойрхон улстөрчдийг гараасай гэж хүсч байгаа. Дэлхий даяар эмэгтэй улс төрчид хэрэгтэй” гэжээ.

Fawzia Кoofi өөрийн амьдралын тухай ном бичсэн бөгөөд энэхүү номондоо  “Миний аав ээж алагдаж нас барсан. Ах нар маань ч мөн адил. Би улстөрд байхын тулд маш өндөр төлөөс төлсөн. Энэ бол миний сонгосон зам. Тиймээс би эрсдэлээ ойлгож байгаа” гэж бичжээ. Fawzia Кoofi яг энэ цаг үед эмэгтэйчүүдийн эрхийн төлөө уйгагүй тэмцэж байгаа эмэгтэйчүүдийн нэг юм. Одоогийн байдлаар тэр Афганистаны парламентад эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг эрүүгийн хуулиар шийтгэх шинэ хууль батлуулахаар тэмцэж байна. Хүчирхийллийн анхны хэлбэр болох зодуураас эхлээд  нэр төрийн аллага буюу өөр хүнтэй унтсан шалтгаанаар эхнэр, охидоо зодож алах хүртэлх хүчирхийллийн бүхий л төрлийг эрүүгийн хуульд тусгахын төлөө тэмцэж байгаа юм. Харин түүний хамгийн их санаа зовниж байгаа зүйл нь хэрвээ барууны орнууд хэт эрт цэргээ татаж Афганистанаас гараад, Талибанууд улстөрд гарч эхэлбэл эмэгтэйчүүдийн амьдрал маш хэцүү болно гэдгээс эмээж байгаа юм. Афганистаны ирээдүйг тэр бүх охин хүүхэд, эмэгтэйчүүдийг хүйс болон гарал үүсэл, шашинаас нь үл харгалзан хүн гэдэг утгаар нь хүлээж авах тийм орон болоосой гэж хүсч, тэмцсээр л  байна. “Би нэг алхам урагшаа алхахад олон зуун алхам хойш татагддаг. Учир нь би эмэгтэй учраас..” гэж тэр нэгэн удаа сэтгэл гундуухан хэлж байжээ.

Түүний хийж бүтээсэн хамгийн том ажил бол Афганистаны шоронд байгаа эмэгтэйчүүдийн нөхцлийг сайжруулах төсөл хэрэгжүүлж, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн асуудал, ялангуяа сексын хүчирхийллийн эсрэг тэмцэх хороо байгуулсан явдал юм. Эмэгтэйчүүдийг дарангуйлсан, дээрэлхсэн бүхнийг тэрхүү хуульд оруулж өгсөн байна. Түүнчлэн хүүхэд эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн, албан ёсны сургуульд явж чадахгүй хүмүүст албан ёсны бус сургууль байгуулах боломжуудыг олгох төсөл хэрэгжүүлсэн юм. 2009 онд тэр Дэлхийн Эдийн Засгийн Форумаас Global Lider буюу Залуу Глобал удирдагчаар сонгогджээ.

Хувийн амьдралын хувьд тэрээр хоёр охины хамтаар  Кабулд амьдардаг бөгөөд  нөхөр нь хүнд өвчний улмаас нас баржээ. Fawzia Кoofi-г Афганистанд тус улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох маш өндөр боломжтой нэр дэвшигч гэж үзэж байна. Хичнээн алах оролдлого хийж, түүнийг нухчин дарахаар хичээж байсан ч гэсэн эрчүүдийн дундах өрсөлдөөн дунд эмэгтэй хүн хүчтэй амьдарч байгаа нь гайхалтай хэрэг юм. Цаашдаа ч Афганистаны тухай олон сайхан үйлс бүтээнэ хэмээн итгэж, түүнд маш өндөр хариуцлагыг үүрүүлж байгаа хүмүүсийн итгэлийг ч мөн давхар дааж яваа эмэгтэй юм. Амьдрал түүнд амттай жимсээ өдөр бүр алган дээр нь сунгаж тавиагүй ч тэрээр өөрийн хүч хөдөлмөрөөр бүхнийг босгож, улс эх орон, өөрийн нэгэн адил хувь заяанд төрсөн эмэгтэйчүүдийнхээ төлөө чин шудрагаар тэмцэж яваа өнөө цагийн эгэл бус эмэгтэйчүүдийн нэгэн төлөөлөл гэдгийг дэлхий нэгэнт хүлээн зөвшөөрчээ.  Бүү мохоорой,  Fawzia Кoofi…

uptownраскруткаdeeoпродвижениеодноклассники vzlomаквалоо отзывыденьги в долг без банка нижний новгородcasino cinema hall online ticket bookingarabic escortsmerit crystal cove & casinoBlackjack 21 3сайткурсы йоги в люблинобыстрый кредит на карту онлайнотдых в турции май 2015тур афика сафариaltezza африкаденьги в долг срочно липецкбыстрый займ на дом красноярскпосуда опт россиячугунная сковорода уходмайорка испания турытехническая поддержка сайта стоимостьбиметаллические радиаторы отопления купить в москвеуслуги интернет реклама сайтасип панеллекарство от ожоговсхема вентиляции каркасного дома


Хаягдмал охиноос улстөрийн тэмцэгч болтлоо тэмцсэн Fawzia Кoofi
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.