Бяцхан хүүд сонсгол бэлэглэцгээе

bgfБидний бага хүү Т.Мөнхбилэг 2015 оны 6-р сард 4 нас хүрнэ. Төрөлхийн 2 чихний дотор талын суваг битүү, гадна талын чихний дэлбээ хөгжөөгүй. Зөвхөн энэ эмгэг байдлаасаа болоод сонсгол бууралт 40%-тай, хэл ярианы хөгжил үеийн хүүхдүүдээсээ хоцрогдолтой. Хагалгаа хийлгэснээрээ үе тэнгийн хүүхдүүдтэйгээ мөр зэрэгцэн сургуульд сурч, тоглох боломжтой болно.

Хүүгээ төрсөн цагаас нь эхлэн энэхүү өвчний талаар судалж үзэхэд энэ төрлийн хагалгааг манай улсад огт хийдэггүй, өндөр хөгжилтэй орны маш цөөхөн мэргэшсэн эмч нар хийдэг, 2 үе шаттай хагалгаа болохыг олж мэдсэн. Олон жил судалсаны үр дүнд АНУ-ын Калифорни мужийн чих хамар хоолойн эмнэлэгтэй холбогдон эхний хагалгааг 2015 оны 12-р сарын 2-нд хийлгэх хуваарь авсан. Хагалгаанаас 3 сарын өмнө төлбөрөө төлсөн тохиолдолд энэ хуваарь баталгаажна.
Энэ хагалгаа нь дээр дурьдсанчлан 2 үе шаттай, нарийн мэргэшсэн цөөн тооны эмч нар хийдэг ба нэг удаагийн хагалгааны төлбөр нь 78.000 $ бөгөөд 2 дахь удаагийн хагалгаатайгаа нийлээд нийт 150.000 $ болох юм.

Бидний хувьд хүүгээ төрсөн цагаас нь хагалгаа хийлгэнэ гэсэн бодолтойгоор санхүүгийн хувьд өөрсдийн хэмжээнд мөнгө цуглуулсан байгаа боловч энэ нь хагалгааны 40 хувьд л хүрч байгаа юм.

Бид 9 сард хагалгааны нийт төлбөрийг олох боломжгүй байгаа тул та бүхнээс хандив тусламж гуйхаас өөр аргагүйд хүрч байна. Хагалгаа хийлгэх хугацаа хойшлогдохын хирээр бидний хүүгийн сонсгол, хэл, ярианы хөгжил буурч, үеийн хүүхдүүдтэйгээ зэрэгцэн сургуульд сурах боломжгүй болох юм.
Монгол ахан дүүс найз нөхөд минь бидний гэр бүлд тохиолдож байгаа энэ хүнд үед туслалцаа үзүүлж бидний хүүд сонсгол бэлэглэнэ үү.

Хандивын данс:
ХААН банк 5022152340 /ээж Д.Болдмаа/
Голомт банк -1715008012/хүү Т.Мөнхбилэг/

 


Бяцхан хүүд сонсгол бэлэглэцгээе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.