Бид энэ удаа S Boutique -гийн гоёлын даашинзуудаар таны нүдийг “хужирлахаар” шийдлээ. Дэгжин бүсгүйчүүд баяраар өмсөх үдшийн гоёлоо сонгоход энэ булан маань тус болж мэдэх юм. Мөнгөлөг өнгийн гоёмсог даашинз баярын үдэш таныг гэрэлтүүлэх болно. Өрөөсөн мөрөө ил гаргасан болон нэг талдаа цэцгэн зүүлттэй, цулгуй өнгийн даашинзууд, боронзон ороолт, цүнх, зүүлттэй гайхалтай зохицох нил ягаан, бор өнгө хосолсон дэгжин даашинзуудыг та эндээс сонирхоорой.