“Цэцэрлэгт байхаасаа эхлэн дуу хуур, бүжиг наадамтай нөхөрлөх болсон” гэж ярьдаг дуучин Т.Амина улсын чанартай томоохон тэмцээнд үргэлж амжилттай оролцдог нэгэн. Гэвч нэгэнтээ өөрийгөө “Би бол шүүгчдэд зориулагдаагүй дуучин. Зөвхөн тэдний нүд, сэтгэлийн үзэмжээр өөрийнхөө авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлийг үнэлүүлэхгүй. Жинхэнэ утгаараа өөрөө өөртөө эзэн нь болж явна” хэмээн хэвлэлд ам алдсан байдаг.
Үүндээ ч хүрэхээр хичээсэн үү, яасан. Өнгөрсөн хугацаанд багагүй боловсорч СУИС-д мэргэжил дээшлүүлэн суралцангаа магистрын зэрэг эзэмшсэн билээ. Өдгөө тэрбээр Улсын филармонийн гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд 2013 онд анхны бие даасан “Амина” цомгоо өлгийдөж авсан түүхтэй.
Тэгвэл дуучин Т.Амина нэгэнтээ хөхнийхөө толгойг ил гаргасан эротик зураг хүртэл авахуулан олны шүүмжлэлд өртөж явсан нь бий. Харин сүүлийн үед стиль имижээ танигдахааргүй хэмжээнд өөрчлөн, нэлээдгүй ажил хэрэгч бүсгүйн дүр төрхтэй болсноор барахгүй сонсогч фэнүүддээ зориулан “Уруулаа битгий нуугаарай” хэмээн зөвлөж эхэллээ.
Б.Содон