Хүүхэд бөөлжиж, суулгасан үед яах вэ?

Суулгалт өвчин манай оронд долоо, найм, есдүгээр сард ихэсдэг. Энэ нь хоол хүнсний бүтээгдэхүүн амархан мууддагтай холбоотой. Мөн үүнээс болж хүүхдийн өтгөн шингэрч, хэвийн тогтоц нь алдагдаж 24 цагийн дотор гурваас олон баахыг шингэн алдалт гэдэг байна. Суулгалт өвчний хамгийн аюултай нь шингэн алдалт аж. Учир нь хүүхдийн биед байгаа шингэний 15 хувь алдагдахад амь насанд аюул учирдаг ажээ. Энэ талаар “Баянзүрх” эмнэлгийн Хүүхдийн эмч А.Бямбацэцэг зөвлөж байна.
Cry-baby
Суулгалт өвчнийг 25 гаруй вирүс, нян, эгэл биетүүд үүсгэдэг. Суулгалтын шалтгаан болох эмгэг төрөгчид ихэвчлэн хоол боловсруулах замаар (үүнд баасны нянгаар бохирдсон сүү, хоол буюу ус, гараар) дамжиж халдварлана. Хүн, амьтны өтгөн аль нь ч халдварын эх үүсвэр болдог. Нялх, бага насны хүүхдийн баас эмгэг төрөгч нян, вирүс их агуулдаг учраас онцгой аюултай. Хүүхдийг хөхөөр хооллохгүй байх, буруу хөхүүлэх, угжих, хөхөлт хэрэглэх, чанаж бэлдсэн хоолыг тасалгааны дулаанд удаан хадгалах, бохир ус уух, хүүхдийн баасыг цэвэрлээд гараа угаахгүй байх, өтгөнийг зөв хаяж зайлуулаагүйгээс суулгалт үүсдэг. Энэ үед хүүхэд тань бөөлжинө, шингэн устай, шараар олон удаа суулгаж, хоолонд дургүй болж, гэдэс нь дүүрч, шээс ховордох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

ХҮҮХДИЙГ СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хүүхдийг зургаан сар хүртэл зөвхөн хөхөөр хооллох, боломжтой бол хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Мөн нэмэгдэл хоолонд дасгаж оруулах, хоол хүнсийг зөв хадгалж, зөв бэлтгэнэ. Ундны цэвэр ус хүрэлцээтэй хэрэглэх нь суулгах өвчнөөс сэргийлэх гол аргын нэг юм. Гэр орны нөхцөлд ундны усыг бохирдохоос хамгаална. Ундны усыг ариун цэврийн хамгаалалтын бүс тогтоосон цэвэр эх булгаас аваарай. Гараа үргэлж зөв угааж занших нь чухал. Гэр хорооллын айлууд жорлонг салхины дор, нам газар, гэр, байшингаас 20 метрийн зайтай барьж үерийн уснаас хамгаалж шуудуу татаарай. Зарим хүн хүүхдийн баас халдваргүй гэж буруу ойлгодог. Нялх хүүхдийн баас ч гэсэн бусад хүнд гэдэсний халдвар тараах аюултай учир эрүүл ахуйн шаардлагын дагуу хурдан зайлуулах хэрэгтэй. Хүүхдийн суулгалтаар алдсан шингэнийг нөхөж өгөөд байвал ямар ч эм хэрэглэхгүйгээр ихэнх нь 5-7 хоногт аяндаа зогсдог. Иймээс хүүхэд суулгаж эхэлмэгц шингэн алдалтаас сэргийлж тодорхой хэмжээний шингэн уулгана. Хүүхэд өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ илүү шингэн уух ёстой.

ЯМАР ШИНГЭН УУЛГАХ ВЭ?

Та гэртээ бэлтгэж болох будааны шүүс, буцалсан ус, хярам, шингэн цай, давс чихрийн уусмалын алиныг ч өгч болно. Харин дан чихэр ихтэй уусмал, худалдааны амтлаг шүүс их чихэртэй учир туулгаж, шингэн алдалтыг ихэсгэдэг. Шингэн алдалтаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд хамгийн сайн уусмал бол шингэн сэлбэх давсны уусмал юм. Шингэн сэлбэх давсны олон улсын нэр нь ORS юм. ORS-ийг аль болох эрт, цаг алдалгүй ердийн уудгаас их өгөхийг хичээгээрэй. Суулгалт зогсох хүртэл шингэнийг хэдэн ч хоног өгч болно. Энэ уусмалын нууц нь глюкоз, натри, калийн давс, усыг зөв харьцаатай агуулах учир суулгалт өвчний шингэн, эрдэс алдалтыг бүрэн нөхөх чадалтай. Шингэн алдалтаас сэргийлэх болон эмчлэх цорын ганц эм.

Хоёр хүртэлх насны хүүхдийн шингэн алдалт бүрийн дараа 50-100 мл шингэнийг цайны халбагаар 2-3 минутын зайтай уулгана. Харин хоёроос дээш насны хүүхдэд 100-200 мл шингэнийг аяганаас бага, багаар уулгаарай. Хэрэв хүүхэд чинь бөөлжөөд байвал 10 минут хүлээгээд дахин үргэлжлүүлэн өгөөрэй. Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгана.


Хүүхэд бөөлжиж, суулгасан үед яах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex