Энэ хаврын гоёо

                                                                   Улирлын шинж нь ус

Загвар зохион бүтээгчид усыг хавтгай дээр буулган ажиллаж байна. Ус… Энэ бол цэнхэр өнгө, давалгаа, цацлага, усан дагина. Бас далайн дун, усан аялал, усан цэргийн судалт цамц.
Дээр дурдсанаас таалагдсанаа авч болно. Цагаан өнгөт суурин дээр цэнхэр өнгөний олон тооны хувилбарыг нэмж, хачирлаж болно. Харин энд зураг тийм ч чухал биш бөгөөд ууссан толбо, зураас, угалз, цэцэг эсвэл хөлөг онгоц гээд л таалагдсан зургаа ашиглаж болно.
Цэнхэр, цагаан, хоёр оноотой, өргөн захтай (лацкан) давхар оёдол бүхий халаастай, мөн эмжээртэй пиджакууд эрчүүдийн моодны гол хандлага болж байна.  Цүнхэн дээрх гялалзаж буй далайн од, дун, далайн дагинасын даашинзууд нь эмэгтэйчүүдийн гол анхаарлын төвд байх болно.

Улирлын чиглэл нь спорт

Лондоны олимп ойртож байгаа нь хувцас загварын хандлагад ч нөлөөллөө үзүүлж, спортын гэх сонирхлыг улам дэвэргэж байна. Загварын ертөнцөд идэвхтэй сонирхол, эрүүл амьдралын хэм хэмжээ нэн тэргүүнд тавигдаж байгаа билээ. Фитнесс клубт очих нь алдартай дизайнеруудын даашинзаас ч илүүд үнэлэгдэх болсон цаг.
Спортод дурлагсдын төлөө Alexander Wang, Isabel Marant, Stella McCartney нарын нэртэй дизайнерууд ажиллаж, спортын элементүүд бүхий бомбер хүрэм эсвэл дугуйчдынх шиг бие барьсан костюм, олон тооны цахилгаан товчтой парка хүрмүүд, юүдэн малгайтай даашинз, чөлөөт эсгүүртэй сул өмд, спортын утга санааг илэрхий харагдуулсан майк зэрэг хувцас зохион бүтээж байна.
Гутлыг тусад нь дурдсан нь дээр байх. Дизайнеруудын цуглуулга бүрт кет, пүүз болон спорт загварын углаашууд орсон аж. Энэ төрлийн гутлуудыг спорт стилийн хувцаснаас гадна өөр ямар ч хувцастай хослуулан өмсч болох ажээ.
Энэ улирлын өнгө бол шохойн будгийн хувилбарууд

Хавар, зуны коллекц бүхэн бусад улирлуудынхтай харьцуулахад илүү тод, хурц өнгөтэй байдаг.
Энэ удаа зохион бүтээгчид хэт тод хурц биш шохойн будгийн өнгийн хувилбаруудыг шилж сонгосон байна. Түүнээсээ цайвар ягаан, цагаан цэнхэр, нимбэгийн шар, сувдан саарал зэрэг өнгийг албан ёсны болгон чухалчилжээ. Гялалзсан биш бүрсгэр манантсан даавуун дээр эдгээр өнгүүд нь сургуулийн шохой мэт харагдана. Нэлээд тохиолдолд шохойн будгийн өнгөний хослолууд нь үл ялиг гялалзсан материалуудтай зохицох аж. Учир нь сатинан материалын гэрэл ойлгох гадарга нь дизайнеруудын сонголт болсон байна.
Гайхалтай нь эрчүүдийн хувцас загварт нэлээд зоригтой тод өнгүүд зонхилж байна. Bottega Veneta, Canali, Costume National, Roberto Cavalli нарын дизайнерууд нягт, хурц өнгийг илүүд үзэн эрчүүдийг хөлөөс нь толгой хүртэл тод өнгөөр хувцаслахаар шийдсэн бололтой!

Улирлын сахиус нь шувуу

Шувуудын дүрсээр аксессуарууд чимэглэгдэв. Шувууд, өд сөд нэхмэлийн зургийн гол сэдвийн нэг болов. Гоёл чимэглэлийг хүртэл шувуугаар хийх болов.
Гэхдээ эдгээр моодны шувууд нь хэдэн улирлын өмнөөс Miu Miu-ийг цуглуулгыг чимж ирсэн алтан хараацайнууд арай биш юм. Ихэндээ тэд догшин ширүүн шувууд байна. Жишээлбэл, Lanvin-ны асар том металл бүргэдүүд гээд л. Сайн ажиглавал Jean Paul Gaultier, Erdem, Mary Katranzou нарын зураглалуудаас хийсвэр гэхээр далавчнуудын шугамыг харж болно.
Улирлын гол деталиуд бол баскууд ба наасан халаасууд

Даашинзны баска, дээд хэсгээр давхарлагдсан, хэмжээгүй богино пеплум гэх банзал бүсэлхий ба өгзөгний шугамд анхаарал өгсөн эмэгтэй хүний дүрийг тодруулсан хувцас болж байна. БАСКА — (франц. basque) бүсэлхий ба даашинз ба цамцны хормойг чимэн оёгдсон өргөн цуглуулга болох давхарлага.
Дэрэвгэр, памбагар баскатай банзлыг өмсөхийн тулд галбир сайтай байх хэрэгтэй л дээ. Гэхдээ арай даруухан хувилбаруудын сонголт их байгаа. Тухайлбал, Marc by Marc Jacobs-ийн цуглуулгад баскуудыг аль болохоор олон хувилбараар оруулжээ. Энэхүү деталь заримдаа шортыг эсвэл комбинзоныг чимэж байна.  Cushnie et Ochs-ийн цуглуулгад тайлж салгаж болох баскийг ашиглажээ.
Дээр хэлэгдсэн “Спорт сонирхол” нь деталиудыг тогтоож өгөв. Давхарлагдсан  хавтгай, хэмжээ ихтэй халааснууд галбиртай клапантайгаа хамт Culine ба Dries Van Noten, эсвэл Chanel ба Marc Jacobs-ийн дүрэмт загваруудыг чимж байна.

Улирлын дүр нь Дейзи Бьюкенен

“Агуу Гэтсби” романаар хийсэн кино премьер дээр 2012 онд хийгдэхийг хүлээсэн дизайнерууд жазз хөгжмийн аялгуу, 1920-иод оны гялалзсан даашинзуудаас онгодоо авцгаажээ.
Эриний стиль нь бараг үг алгасалгүй давтагдаад эхлэв. Өвдөг хүрсэн мөн яльгүй өвдөг давсан урттай, шулуун бөгөөд бүсэлхийг тодруулаагүй зураглалтай, металжсан утсаар хаваас маягаар хатгасан торгон даашинзууд яг л өмнөх шигээ давтагдана. Илэг, хилэн, жижиг зах, зангидсан аятайхан тууз зэрэг чимэглэл бас л давтагдаж байна. Харамсалтай нь дизайнерууд улам цаашлаад эрчүүдийг Гэтсби маягаар гоёсонгүй. Гэхдээ дэгжин костюмууд жентельмен маяг чиг хандлагаар үл хамааран ямагт хүндэтгэгдэж ирнэ биз.

Эцэст нь

Хурц тод өнгө, цэцгэн принт, хээнүүд (зураг, бичиг, гэрэл зураг зэрэг  даавуу, цаас зэрэг бусад гадаргад тусгай арга техникээр хатгагдсан хэвлэгдсэн дүрсүүд) хавар бүр буцан ирдэг учраас хэн хүнгүй өөрийн хувцаснаасаа эрээн мяраан эд зүйлээ гарган гоёж болно. Тэгээд та улам дэгжин харагдъя гэвэл принтийн эдлэлээ хооронд нь холих мөн өөр амгалан өнгөтэй зохицуулан хэрэглэх хэрэгтэй. Энэ хавар далайн аялал жуучлалын стиль дизайнеруудын гол гаргалгааны нэг болж байна. Тэдэнд далай тэнгисийн амьтад, зангуу хэлбэртэй ээмэг зүүлт, цагаан цэнхэр хантаазууд нэмэрлэвэл уг стиль улам хүчтэй харагдах болно. Спортын деталиуд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй сонгодог хувцасны сайхан чимэг болох бололтой. Ганц спорт стилийн хос гутал өмслөө гэхэд л нийт хувцаслалтыг чинь аваад явчихна.


Ш.МЯГМАР
Эх сурвалж: “Ардын эрх” сонин
aracerсайтраскруткавзлом пароля вконтакте онлайнаквалоо ценабыстрый кредит через интернетkasino royal smotret onlinehow to be a female escortrocks hotel & casinoBig fish onlineсафари килиманджаро русскоговорящий гидзебра фитнес братиславская ценыденьги в долг онлайн быстро украинатур африку сафари из польшикилиманджаро мачаме картавзять кредит в банке михайловскийкредитка банк михайловский эльдорадотуры в мае в таиландgig cacicaturistвсё для ванной комнаты аксессуарыгорящий тур самара египетраскрутка в соцсетяхкомплексная оптимизация сайтаблог о продвижении сайтовфото деревянные каркасные домадэта элис отзывыmacbook air 11 tough case


Энэ хаврын гоёо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.