Ганц бие амьдралдаа “эргэн ирсэн” Э.Агиймаа гандан буурахгүй хэвээр…

11096627_454667151353597_2008627828608079620_nМонголын рок попын урсгалд хүч түрэн орж ирж, шинэ өнгө төрх хийгээд шинэлэг, өвөрмөц байдлаараа бусдын харцыг булаасан дуучны нэг бол яах аргагүй Э.Агиймаа билээ. Нэгэн үе хүчтэй хоолойтойгоороо гайхагдаж, кинонд хүртэл дүр бүтээгээд авсан дуучин бүсгүй од болох алдрын замналынхаа тэг дундаас хувийн амьдралаа хөөж өрх тусгаарласан.

“Hикитон” хамтлагийн ахлагч Баачкагийн үеэл дүү Tөрөө гэх даруухан залуутай сууж бяцхан хүүгийн ээж болоод авсан тэрбээр нэг хэсэг урлагийн тайзнаасаа холдож, сураг тасарсан түүхтэй. Гэвч хувийн бизнес эрхэлдэг эр нөхрөө өмнөх эхнэр хүүхдээс нь салган байж авч суусан гэх дуучин Э.Агиймаа айл гэрийн эзэгтэйн амьдралд удаан тогтсонгүй.

Элдэв хэрүүл шуугиан үүсгэх дуртай шинэ эхнэрийнхээ булхай, булчин хоёрыг нэгд нэгэнгүй тоочих дээрээ тулсан түүний нөхөр нь хэдийнэ өрх тусгаарласан гэдгээ олон нийтэд мэдэгдсэн удаатай. Ийнхүү ганц бие амьдралдаа “эргэн ирсэн” дуучин Э.Агиймаа уран бүтээлдээ ч ханцуй шамлан орж, санасаныг бодвол харьцангуй цовоо яваа. Тэрбээр хамгийн сүүлд л гэхэд, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяатай хамтран “Хуримын сюрприз” киноны дууг дуулжээ.

Б.Содон

PHOTONEWS.MN


Ганц бие амьдралдаа “эргэн ирсэн” Э.Агиймаа гандан буурахгүй хэвээр…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.