Хараагүй, жирэмсэн ээж хүүхдийнхээ царайг ийнхүү “харжээ”

Эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа удахгүй орчлонд мэндлэх хэвлий дэх үрээ хэт авиан дуранд харахдаа хэсэг аз жаргалыг мэдэрдэг.

Харамсалтай нь энэ нь хараагүй хүнд боломжгүй зүйл. 30 настай Татьяна Гуэрра гэх бүсгүй 17 жилийн өмнө харах чадвараа алджээ. Гэсэн ч тэрээр өөрийн хэвлий дэх хүүхдээ 3D хэвлэх төхөөрөмжийн тусламжтайгаар төрхийг нь мэдэрчээ. 3D хэвлэх төхөөрөмж бий болсон цагаасаа олон зүйлд ашиглагдаж үр дүнгээ өгч байгаа тод жишээний нэг нь энэ бөгөөд ялангуяа хараагүй хүмүүст нэн хэрэгтэй зүйл болжээ.

“Түүнийг чи яаж төсөөлж байна?” гэж эмч асуухад “Түүний хамар нь жижигхэн төмс шиг, ам нь жаахан, гарын хуруунууд нь бондгор бяцхан… Би түүний үнэрлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж хариулах зуур 3D хэвлэх төхөөрөмжөөр хүүхдийнх нь төрхийг 15 минутын дотор хэвлэжээ. Түүний дүрсэлсэн хүүг эмч түүнд хэвлэн өгөхөд тэрээр ихэд баярлан нулимс дуслуулсан юм.

Энэхүү үйл ядлыг Бразилийн “Huggies” живхний компани ивээн тэтгэж, өөрсдийн сурталчилгааг хийжээ.


Хараагүй, жирэмсэн ээж хүүхдийнхээ царайг ийнхүү “харжээ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.