“Х-Түц” хамтлагаас төрсөн хосуудын нэг нь жүжигчин Тэмүүжин, Нарансолонго нар билээ. Хэдийгээр насны зөрүүтэй зэрэг шалтгаанаас болоод багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан ч энэ бүхнийг даван туулж, хөөрхөн хүүтэй болоод удаж буй. Саяхан болсон хошин урлагийнхны их наадмын үеэр хамтдаа ирж, олны нүдийг хужирлаж байсан хосууд маань сүүлийн үед таарамжгүй байгаа бололтой.
Учир нь жүжигчин Тэмүүжин, Гэрэлчулуун нар “Цэлмэг тэнгэр” кинонд хамтран тоглосноосоо хойш учир ургуулсан яриа чих дэлсэх болсон. Энэ тухай сонссон Нарансолонго сэтгэл санаагаар унаж, хүнд байдалд ороод байгаа аж. Дурлалт хосын дүрийг бүтээсэн залуус маань дүрдээ хэт автсан юм болов уу.
yanaa.mn