Жүжигчин Б.Тамирын хоёр дахь гэргий гэдгээрээ олонд танигдсан жүжигчин Н.Мөнхсоёлыг саяхнаас шинэхэн хайртай учирсан хэмээн цахим ертөнцөөр шуугиж эхэлсэн. Тэгвэл тэрбээр энэ удаа экс амраг Б.Тамиртайгаа хамт авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтэллээ хэмээн цахим ертөнцийнхөн шуугиж эхлэв.
Энэ нь жүжигчин бүсгүй нэгэнтээ “Нэг хэсэг бид хоёр хоёулаа маш их завгүй ажилласан. Тамир маань “Аз жаргалын шок”, дараа нь “Миний ах атаман” гээд хоёр том төслийг найруулсан. Би бас “Мөрдөгч” киноны зураг авалт гээд их завгүй байсан. Тэгээд жаахан үл ойлголцох байдал гарсан. Тэрнээс бид хоёр айхтар сүйдтэй юмнаас болж салаагүй. Бие биедээ жаахан тунирхаад л, хоёр талд байж байгаад л хоёр тийшээ болчихсон доо. Тэрнээс хойш хоёулаа уулзаад дахин шинээр эхлэе гэж ярилцсан ч шийдэлд хүрээд, эргээд нийлсэн” хэмээн ярьснаас үүдэлтэй бололтой.
Тэгвэл жүжигчин Б.Тамир хэмээн андуурагдсан тэрхүү залуу нь Н.Мөнхсоёлын төрсөн ах Н.Цогт байжээ. Тэгэхээр мэргэжил нэгт хосуудыг эргэн нийлжээ гэсэн мэдээлэл худлаа аж.
www.mnews.mn