Ану: Тээгч эхээр хүүхэд төрүүлэхийг хадмууд маань зөвшөөрөхгүй

anu1

Дуучин Ану тавдугаар сарын 05-ны өдөр амаржиж хоёрдох охиноо өлгийдөн авсан билээ. Тэрбээр төрөөд удалгүй ажилдаа орсон талаараа бичиж цахим хуудаснаа зургаа оруулж байсан юм. Харин түүний зургийг харсан уншигчид Ануг өөрөөрөө төрдөггүй, тээгч эхээр хоёр охиноо төрүүлсэн, төрсөн хүн ийм байдаггүй, нялх биетэй байж өндөр өсгийт өмссөн байна, гэх мэт олон янзын шүүмжлэл гарсан билээ.

 

 

Харин тэрбээр саяхан жирэмсэн үеийнхээ зургийг дэлгэж “Урам зориг өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн энд би үр хүүхдийнхээ талаар бус өөр зүйл дээр тайлбар хийсэн шүү. Ер нь үр хүүхдийнхээ талаар яриулмааргүй байна цаг нь болохоор зургийг нь мэдээж оруулна. Би уг нь олон хэлж байсан бүхэл бүтэн миний эр нөхөр тээгч эхээр хүүхэд төрүүлэхийг маань зөвшөөрөх үү? Цаашлаад хадмууд маань ч хүлээн зөвшөөрч ойлгох уу? Эрүүл ухаанаар бодоход ийм зүйл байж боломгүй ахиад хэдэн хүүхэдтэй болсон ч тэднийгээ хайрлан хамгаалж жирэмсэн үеийн зургаа өөртөө л хадгалж үлдэнэ өөрийн үзэл бодолдоо үнэнч байх дуртай” хэмээн бичсэн юм.

 

Мөн том охин Бүжингээ хөхүүлж буй зургаа өөрийн цахим хуудаснаа байршуулж “ Хоёр нас хүртэл нь хөхүүллээ. Одоо дүүгээ бодох хэрэгтэй учраас мөөмнөөс нь гаргана” хэмээн бичжээ.

Л.Баяр

new.mn


Ану: Тээгч эхээр хүүхэд төрүүлэхийг хадмууд маань зөвшөөрөхгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.