С.Карри NBA-ийн шинэ үеийг авч ирлээ

Өнөөдөр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2014-2015 оны улирал өндөрлөж байна. Энэ удаа аваргын төлөө “Клевлэнд Кавалейрс”-“Голден Стэйт Уорерз” тоглосон.

Бүх цаг үеийн шилдэг тоглогчдын эгнээнд зүй ёсоор орж ирж буй Л.Жеймс, С.Карри нарын дуэльд “Алтан мужийн дайчид” ялалт байгуулсан. Цуврал зургаа дахь тоглолт Клевлэнд хотод болоход зочин баг 105:97-гоор ялалт байгуулж, NBA-ийн аварага цолыг С.Карри өөрийн болголоо.

Талбайн эздээс Л.Жеймс 32 оноо, 18 самбар, 9 оновчтой дамжуулалт, Жи Ар Смит 19 оноо, Т.Мозгов 17 оноо, 12 самбар, Т.Томпсон 15 оноо, 13 удаа самбараас бөмбөг авсан. Харин “Голден Стэйт Уорерз”-ийн С.Карри 25 оноо, 6 самбар, 8 оновчтой дамжуулалт, А.Игуодала 25 оноо, Д.Грин 16 оноо, 11 оноо, 10 самбар, Ш.Ливингстон, Ф.Эзэли нар 10 оноо авч финалын цувралд 4:2-оор илүүрхсэн юм.

Хэдийгээр Л.Жеймс өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч боловч, сагсан бөмбөг бол багийн спорт. Шигшээд 40-өөс дээш оноо дунджилна гэдэг гайхамшигтай байсан ч “Клевлэнд Кавалейрс” эцсийн мөчид аваргын цом өргөж чадаагүй. Харин эсрэг багаас С.Карри өөрийн үүргийг хангалттай биелүүлсэн. Тэр дабль-дабль хийх ч шаардлага байхгүй байсан.

Т.Томпсон, А.Игуодала, Д.Грин, Д.Ли, А.Богут, Ш.Ливингстон, Х.Барнес зэрэг багийн нөхөд нь авах ёстойгоо авснаар “Алтан мужийн дайчид” гайхалтай улирлын ялагч болж чадлаа.

2014-2015 оны финалын цувралд “Голден Стэйт Уорерз” 108:100, 103:82, 104:91, 105:97-гоор дөрвөн удаа хожиж, 95:93, 96:91-ээр хоёрхон хожигдсон. Үүнээс харахад Л.Жеймс, К.Ирвинг, Т.Мозгов, Жи Ар Смит, Т.Томпсон зэрэг тоглогчид нэг баг болж чадсангүй. Тэд зургаан тоглолт хийхдээ нэг удаа 100-гаас дээш оноог эсрэг багийн хамгаалалтаас аваагүй аж.

Энэ цувралд С.Карри ялалт байгуулснаар улирлын үнэ цэнэтэй тоглогч, бүх оддын тоглолтын гурван онооны шилдэлтийн аварга, тойргийн тоглолтын холйн зайн шидэлтийн аварга, аваргын цом хүртсэн түүхэн дэх анхны тоглогч боллоо. Харин шигшээ тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор А.Игуодала нэрлэгдлээ.

NBA-ийн 2014-2015 оны улирлын плей-оффын, шигшээ тоглолтын дүн


С.Карри NBA-ийн шинэ үеийг авч ирлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex