Дэлхийн хамгийн үнэтэй хувцасны есөн брэнд

Дэлхий дахинаа өөр өөрийн гэсэн өвөрмөц загвар стилээр танигдаж, хамгийн үнэтэй брэнд гэсэн тодотголыг цаг хугацааны шалгуураар авсан дэлхийн есөн шилдэг брэндийг та бүхэнд танилцуулъя.

Есдүгээрт: Burberry

-Бүгд биш ч гэсэн олон зууны туршид үнэтэй хувцасны брэнд болтол хөгжиж дэвшиж ирсэн бэлэн хувцасны цөөн хэдэн брэндүүд байдаг билээ. Тэдний нэг нь Томас Барберригийн бэлэн хувцасны компани юм.

Тус брэндийн хамгийн анхны дэлгүүр нь 1891 онд нээгдэж байжээ. Өнөөдөр харин Барберри брэнд нь Burberry Brit, Burberry London, Burberry Prorsum зэрэг салбар үйлдвэртэй болжээ. Нэрийн хуудас болсон шоон хээтэй төрөл бүрийн бэлэн хувцас билээ. Хамгийн алдартай хүмүүст танигдсан нэгэн хувцас бол тогос шувууны өдөөр хийсэн цув нь 35000 доллараар зарагдсан байна. Түүнчлэн 2014 оны байдлаар цэвэр ашиг нь 323 сая доллар гэж мэдээлжээ.

Наймдугаарт: Armani

-Armani брэнд нь 1975 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагчид нь Жоржио Армани болон Сержио Галеотти нар юм. Энэхүү брэнд нь хамгийн загварлаг байдагтай холбоотой дэлхийн алдартай жүжигчид, дуучид энэ брэндээр гоёдогоор нь дэлхий дахинд танигдсан байх.

Өнөөдөр харин Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, AJ, Armani Jeans, AX, Armani Junior, Armani/Casa, Armani Collezioni гэсэн охин компанитай болжээ. Тус компанийн жилийн орлого нь 1.8 тэрбум доллар гэж мэдээлжээ.

Долдугаарт: Dolce & Gabbana

-Дольче Доменик болон Стефано Габбана нар 1985 онд Италид бэлэн хувцасны брэндээ нээж байжээ. Dolce & Gabbana  брэнд нь маш богино хугацаанд Холливудэд танигдсан төдийгүй D&G гэсэн шошгыг дэлхий дахинд танихгүй хүнгүй болсон билээ. 2014 оны хамгийн ухаалаг боловсронгуй брэндээр шалгарч хуучин оны загварууд нь шинэлэг өнгөний сонголттой төдийгүй 2015 оны загварыг тодорхойлох өндөр магадлалтай гэжээ.

Зургаадугаарт:  Gucci

-Энэхүү брэндийг сайн чанарын арьсан эдлэл үйлдвэрлэдгээр нь андахгүй билээ. Голлох бүтээгдэхүүн нь гутал, гар цүнх юм.

Хүмүүс энэхүү брэндийн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдан авч чадахгүй байсан ч ганцхан цүнхийг худалдан авснаар сэтгэл хангалуун баяртай байдаг нь маргаангүй билээ. Guccio Gucci нь 1920 онд компаниа үндэслэсэн. Жилийн орлого нь 4.2 тэрбум доллар юм.

Тавдугаарт: Dior

-Christian Dior нь Dior компанийг 1946 онд байгуулсан. Тус компани нь загварын салбарт хэдэн арван жилийн турш өндөр байр суурь эзлэж ирсэн билээ. Dior нь зөвхөн бэлэн хувцас үйлдвэрлэдэггүй бөгөөд дагалдах хэрэгслүүд болон сүрчиг, нүүр будалтын хэрэгслүүдийг ч үйлдвэрлэдэг. 2011 оны байдлаар 24 тэрбум давсан орлоготой гэжээ.

Дөрөвдүгээрт: Chanel

-Өнгөрсөн зуунд Coco Chanel хэлэхдээ “тансаг зэрэглэл бол зөвхөн тансаг харагдах бус жинхэнэ тансаг зэрэглэл нь тав тухтай байдал нь юм” гэжээ. 1920 оноос эхлэн дэлхийн загварын ертөнцийг одоог хүрэл тодорхойлсоор байгаа билээ. Chanel брэндийн гол онцлог бол сайхан харагдахаас гадна таньд тав тухтай байдлыг мэдрүүлдэг байдал юм. Үндсэн орлого нь долоон тэрбум ам.доллар гэжээ.

Гуравдугаарт Prada

-Prada нь дэлхийн үнэтэй брэндүүдийн тэргүүлэх эгнээний брэнд юм. Энэхүү брэнд гоёлын зүүлт чимэглэл, бугуйн цаг, арьсан гутал, цүнх зэргийг үйлдвэрлэдэг байсан бол хэдхэн жилийн өмнө LG electronics компанитай хамтарч Prada брэндийн гар утас үйлдвэрдэх болсон.

Энэ нь үнэтэй тансаг зэрэглэлийг эрхэмлэдэг хүмүүст илүү тааламжтай зүйл болжээ. Компанийн үндсэн хөрөнгө 9.4 сая гэж тогтоожээ.

Хоёрдугаарт: Louis Vuitton

-Энэхүү брэнд нь анх тансаг зэрэглэлийн гоёл чимэглэл, гар цүнх үйлдвэрлэдэг байсан бол одоо төрөл бүрийн бэлэн хувцас, гадуур хувцас, гутал, нарны шил, бугуйн цаг, ээмэг зүүлт болон ном хүртэл үйлдвэрлэдэг болсон.

Louis Vuitton өөрийн нэрээр нэрлэж 1954 онд анх үүсгэн байгуулж байсан байна. Өнөөдөр дэлхийн 50 оронд 460 салбар дэлгүүртэй болон өргөжсөн аж. 2014 оны байдлаар 28 тэрбум долларын үндсэн фондтой гэж мэдэгдэж байжээ.

Нэгдүгээрт: Oscar De La Renta

-Oscar De La Renta анхлан эмэгтэйчүүдийн өдөр тутмын болон гоёлын даашинз хийдэг байжээ. Хожим нь гоёл чимэглэл, сүрчиг зэргийг үйлдвэрлэсэн гэдэг. Үүсгэн байгуулагч Jacqui Kennedy нь 1932 онд Доминиканы бүгд найрамдах улсын  Санто Доминго хотод төржээ.

Тэрбээр 2014 оны аравдугаар сард 84 насандаа хорт хавдрын улмаас нас баржээ. Coty Awards-ын хоёр удаагийн шагнал, American Fashion Critic’s -ын хоёр удаагийн тэргүүн байрыг хүртэж байжээ. Хэдийгээр Зохион бүтээгч нь нас барсан ч түүний Брэнд нь тэргүүлсээр байгаа билээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

С.Цогжавхлан

Дэлхийн хамгийн үнэтэй хувцасны есөн брэнд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.