Реалити шоуны од Ким Кардашьян хэзээ, яаж мөнгө олохоо сайн мэддэг нэгэн. Хэдийгээр түүнд дуулсан дуу, бүжиг тоглосон кино зэрэг мөнгө олох зүйлс байхгүй ч тэрбээр өнөөдөр өөрийнхөө нэрийг олонд таниулж түүгээр ч дээдсийн зиндааныхан хүрээнд багтдаг нэгэн юм.
Харин овсгоотой сэрэглэн бүсгүй энэ удаад нүүр будалтын хичээл зааж мөнгө олохоор болжээ. Тодруулбал Ким өөрийн хувийн гоо сайханч Марио Дедивановичийн дэмжлэгтэйгээр бүсгүйчүүдийг нүүрээ зөв будах урлагт суралцуулах гэнэ. Түүний сургалтад суухыг хүсэгчид чамгүй өндөр хөлс төлөх хэрэгтэй болов. Дөрвөн цагийн сургалтад хамрагдахыг хүсвэл 800 доллар төлөх ёстой юм. Түүнчлэн түүний сургалтад суусан бүсгүйчүүд нүүр будалтын хичээл заалгаад зогсохгүй Кардашьянтай хамт зургаа авхуулах боломжтой аж.