Нэрт жүжигчин Орландо Блумээс салсныхаа дараа Миранда Керр хүүгээ хүмүүжүүлэхийн сацуу ажилдаа гүн орсон билээ. Супермодель бүсгүй өөрийн амжилт, залуу сайхан харагдаж байгаагийнхаа нууцаас харамгүй хуваалцдаг ч хэнийг ч хувийн амьдрал руугаа өнгийлгөдөггүй юм. Тиймээс түүний амьдралд шинэ эр орж ирсэн эсэхийг хэн ч тааж мэдэхгүй.
Хэд хоногийн өмнө Миранда өөрийн блог дээр нэгэн эрэгтэйтэй хамт авахуулсан зургаа байршуулав. Хосууд орон дээр хэвтээгээр гарсан учраас шүтэн бишрэгчид нь тэднийг дотно харилцаатай гэж таамаглав. Тайлбар дээрээ Миранда хажуудаа байгаа эрэгтэйг Аргентины 34 настай гэрэл зурагчин Себастьян Фаен гэдгийг тайлбарлажээ.
Төд удалгүй Себастьяны хуудсан дээр мөн тэр зураг тавигдсан бөгөөд дор нь “Би Миранда Керрт хайртай” гэсэн бичвэр хийгдсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn