Орц: Усанд дарсан – 400 гр туна (шүүсэн)
Чихэрлэг эрдэнэшиш – 200 гр
Ногоон сонгино – 4 ширхэг
Тослого багатай майонез – 5 халбага
Зөөлөн гич – хагас халбага
Хатаасан талх – 10 ширхэг
Оливийн тос – 2 халбага
Бэлтгэх арга: Юуны түрүүнд туна загасаа няцлаад дээр нь эрдэншиш болон сонгиноо хийж сэрээгээр хутгана. Ингэснээр хэсэгчлэн холигдох учиртай. Үүний дараа хатаасан талхаа миксэрдээд няцалсан загасны хамт дахин миксэрдэнэ.
-Хүссэн бялууны хэлбэрээр найман хэсэг хувааж халуун зуухныхаа тавиурт өрж хөргөгчинд 30 минут байлгана.
Энэ хооронд хайруулын тавгандаа оливийн тос хийж халаана. Сайтар халаасны дараа хөргөж бэлтгэсэн загасныхаа нэг талыг 3-4 минут шарна.
-Энэ хоолыг шинэ ногооны салаттай хамт зоогловол бүр ч амттай.