Холливудад амжилт олсон Солонгосын 10 жүжигчин

Кино урлагийн салбар эрчимтэй хөгжиж буй БНСУ-д өрсөлдөөн дундаас ялгарч алдартай жүжигчин болно гэдэг хэцүү даваа. Гэхдээ Солонгосын зарим уран бүтээлчид эх орондоо тодроод зогсохгүй бүр Холливудын кинонд тоглох санал хүлээн авч алдар нэрээ дэлхийд цуурайтуулж чаджээ. Эдгээр авьяаслаг, үлгэр жишээ уран бүтээлчдийн товч танилцуулгыг хүргэж байна.

Юнжин Ким

ut9da9bhie9hm78u54mlind5b

Өмнөд Солонгос улсад 1971 онд мэндэлсэн Юнжин Ким арван настайдаа гэр бүлийнхээ хамт АНУ-д нүүж иржээ. Хүүхэд байхаасаа л жүжиглэх авьяас нь тодорч жижиг хэмжээний тоглолтуудад оролцдог байсан тэрбээр энэ мэргэжилд дурлаж эзэмшсэн түүхтэй. Юнжин Холливудын олон кинонд дүр бүтээсэн бөгөөд түүний гоо үзэсгэлэн, төгс төгөлдөр бие галбир, авьяас чадварыг шүтэн бишрэгчид нь ам уралдан магтацгаадаг.

 Маргарет Чо

7f5jp7e4a808d5uedqh5qn0tie

Маргарет Чо 1968 онд АНУ-ын Сан Франциско хотод Солонгос гэр бүлд мэндэлжээ. Түүний уран бүтээлийн гараа Солонгос киногоор эхэлсэн бол удалгүй Холливудад ажиллах санал авч амжилтын зам нь өргөжин тэлсэн түүхтэй. Тэрбээр авьяаслаг жүжигчнээс гадна кино зохиолч, дуучин бөгөөд энэ зууны “K-Pop”-ын хамгийн шилдэг уран бүтээлч гэсэн тодотголтой.

 Ли Бёнхон

5u96udhnc0g2tu6nb116d9r081

Ли Бёнхон бол Солонгост тэсрэлт хийсэн гайхалтай ур чадвартай, хөдөлмөрч жүжигчин билээ. Тийм ч учраас тэрбээр алс холын Америк улсад хүртэл үнэлэгдэж дэлхийн “од” болж чадсан юм. Түүний онцлох уран бүтээл нь “Red 2” болон “G.I.Joe: Retalation” юм.

Пэ Ду На

2935u10b7klvp56n5cq9hdvvmp

Жүжигчин Пэ Ду На-г хүмүүс “God of Study” хэмээх Солонгос кинонд тоглосноор нь илүү сайн мэддэг. Харин тэрбээр “Cloud Atlas” хэмээх Америк кинонд дүр бүтээснээр олон улсын тавцанд хүчээ сорих эхлэлээ тавьсан бөгөөд өөрийгөө улам их дайчлан уран бүтээлээ үргэлжлүүлсээр байгаа билээ.

 Стивен Ён

Premiere Of AMC's "The Walking Dead" 4th Season

Солонгосын унаган иргэн Стивен Ён бол үндэстнийхээ нэрийг мандуулж яваа нэгэн бахархал нь билээ. Улсынхаа нэрийг олон улсад мандуулж яваа түүний онцлох уран бүтээлийг дурдвал “The Walking Dead”, “The Legend of Korra” зэрэг юм.

Дэниел Дэ Ким

6gm991lafjdvqcd83m0un9coqm

Дэниел Дэ Ким 1968 онд БНСУ-д төрсөн ба хоёр настайдаа аав, ээжийнхээ хамт АНУ-д ирж өсч торнижээ. Ийнхүү Америкийн кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн бөгөөд “Lost”, “Hawaii-0” зэрэг нь түүний онцлох уран бүтээлүүд юм.

Дэниел Хенни

4h41o7qg8rqv6ii0qcii19b9e8

Хенни Дениел 1979 онд АНУ-д Солонгос ээж, Америк аавын хүү болон мэндэлжээ. Түүний тоглосон Солонгос кинонуудаас хамгийн алдартай нь “My Lovely Sam Soon”. Харин Холливудын кинонуудаас “X-Men Origins: Wolverine” болон “The Last Stand”-ийг онцлох нь зүйтэй болов уу.

 Рейн

23an3rmbk3jv0juqrr73pcnhs2

Дуучин, жүжигчин Рейн “Full House” хэмээх Солонгосын олон ангит киногоор Азийн үзэгчдийн зүрх сэтгэлийг аргагүй л булаасан билээ. Харин түүний тоглосон Холливудын кино нь “Speed Racer”, “Ninja Assassin” хоёр юм. Тэрбээр “MTV” кино наадмаас “Шилдэг тулаанч жүжигчин” шагналыг хүртсэн нь БНСУ-ын кино урлагийн түүхэнд анхны тохиолдол болжээ.

 Сон Кан

574c7o0tgv98h7pmb6eotnuedc

Жүжигчин Сон Кан “Fast and Furious” кинонд тоглосон дүрээрээ хүмүүсийн сэтгэлд хоногшиж чадсан. Түүнээс гадна хэд хэдэн Америк кинонд тоглосон нэлээд авьяаслаг жүжигчин юм.

Уилл Юн Ли

3hkploc9bmhqtuottrbueuom4p

АНУ-д төрж өссөн Уилл Юн Ли жүжиглэх авьяас билгээрээ аргагүй л тодорч чадсан Азийн бахархал юм. Учир нь тэрбээр Холливудын алдартай кинонуудад чадварлагаар дүр бүтээсэн жүжигчин. Түүний тоглосон кинонуудаас “Hawaii Five-0”, Жеймс Бондын цуврал болох “Die Another Day” зэргийг дурдаж болох юм.

garag.mn


Холливудад амжилт олсон Солонгосын 10 жүжигчин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex