Даршилсан байцаатай гахайн махан рулет

honeylimeporktenderloin1Орц:
сонгино-2ш
лууван-1ш
гахайн мах-150гр
амтат улаан чинжүү-1ш
ургамлын тос-6 х/х
даршилсан байцаа-850гр
ногооны шөл-550мл
гахайн мах-4 хавтгай зүсэм /тус бүр 180гр/
давс, повоор, гич-4 ц/х
чанасан төмс-8ш
гурил-2х/х
цөцгий-2х/х
Бэлтгэх арга:
1.Сонгино, лууванг цэвэрлэж жижиглэн хэрчинэ. Гахайн махыг маш жижиг шоо хэлбэртэй хэрчинэ. Амтат чинжүүг угааж голыг нь цэвэрлээд нимгэн хэрчинэ. Хэрчсэн гахайн махаа сонгинотой /1ш/ нийлүүлэн 2х/х ургамлын тосонд хуурч 8х/х байцаа нэмээд дээр нь 150мл шөл нэмж 15 минут жигнэнэ.
2.Ороомгонд зориулж хэрчиж бэлтгэсэн гахайн зүсэм маханд давс, повоор цацаж, зүсэм бүрт 1ц/х гич түрхэнэ. Дараа нь байцаатай шанзыг жигдхэн тараан тавьж дээр нь хэрчсэн чинжүүг мөн зулж тавина. Махны захыг зөөлөн эргүүлээд рулет болгон хуйлж бүдүүн утсаар орооно.
3.Саванд үлдсэн ургамлын тосыг хийж халаагаад түүнд рулетыг бүх талаар нь эргүүлэн шаргал хайрс тогттол шарна. Ингэхдээ сонгино, лууван нэмж бага зэрэг борлотол нь хуурна. Дараа нь рулет дээр үлдсэн шөлийг нэмж таглаад зөөлөн гал дээр 40 минут жигнэнэ.
4.Энэ хооронд төмсийг бүтнээр нь чанана.
5.Үлдсэн байцааг халаана. Рулетыг гаргаж үлдсэн шөлийг нь шүүж хуурсан гурил нэмж өтгөрүүлээд цөцгий, давс, повоор нэмж амтлан сүмс бэлтгэнэ.
6.Рулетыг таваглаж чанасан төмс, байцаагаар хачирлаад бэлтгэсэн сүмснээс дусаана.


Даршилсан байцаатай гахайн махан рулет
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.