Өдгөө 47 настай хэдий ч дуучин Кайли Миноуг гоё биеийн галбиртай бөгөөд түүнийгээ сайтар арчилж байдаг билээ. Ийм ч учраас түүнийг дотуур хувцасны Sloggi брэнд өөрийн нүүр царайгаар тодруулжээ.
Цахим сүлжээнд тус брэндийн зар сурталчилгааны ээлжит кампанит ажлын зарим нэг зургууд тавигдсан аж. Тэдгээр дээр Кайли дотоож болон хөхөвчтэй гарсан байна.
“Би энэ брэнд шиг эрх чөлөө рүү тэмүүлдэг хүн. Тийм учраас би Sloggi-той хамтарч ажиллахдаа баяртай байна” хэмээн Миноуг өгүүлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn