Жүжигчин Ц.Алдармаа Солонгос руу гүйдэлтэй болжээ

7s6mbck11aevb32ho3d3bvm5le“Алдарт” халуун усны хэргээс болж “Шинэ үе” продакшины жүжигчин Ц.Алдармаа дахин тайзнаа гарах эсэх нь эргэлзээтэй болсон билээ. Аливаа хэрэгт хохирогч тал ямагт давуу боломж ашигладаг ёсоор халуун усанд шалзлуулсан гэх жүжигчин Д.Оюунтуул өдгөө уран бүтээлээ хийгээд, цог золбоотой ажиллаж яваа.

Тэгвэл шоронгоос гарсныхаа дараа сураг алдарсан гэх Ц.Алдармаа Монгол, Солонгос хоёр улсын дунд байн байн ниссэн шигээ нам гүм амьдарч байгаа гэнэ. Гэвч түүний ойр дотны найзууд ”Урлагаа их санаж байна. Хэл ам намдсаны урлагтаа дараа эргэн очих болно. Одоохондоо хүүгээ сайхан өсгөөд, сайн ээжийн үүргээ гүйцэтгэж, хүүгээ сайн хүн болгохыг л эрмэлзэж байна” хэмээн ярьдаг  талаар мэдээлсэн юм.

Тэгэхээр бүх хэрэг намжиж, цаг тогтвортой болохоор Алдраа бүсгүй урлагт эргэн ирж магадгүй нь ээ. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ. Тэр цагийг тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа биз ээ.

www.mnews.mn


Жүжигчин Ц.Алдармаа Солонгос руу гүйдэлтэй болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.