Яагаад хурдан байна вэ?

Зарим эрчүүд хоёр минутаас ч богино хугацаагаар бэлгийн ажил хийдэг сексийн ярвигтай асуудалтай тулгарсан байдаг. Үүнээс ч богино хугацаанд үрийн шингэнээ гадагшлуулдаг эрчүүд ч олон байдаг. Зарим нь бүр бэлгийн хавьтал эхлэхээс өмнө үрийн шингэнээ гаргадаг бол зарим эрчүүд бэлгийн ажил дөнгөж эхлээд л өөрийн мэдэлгүй үрийн шингэнээ асгачихдаг. Гэвч энэ үзэгдлийг яаж ч нэрлэж, яаж ч ханддаг байлаа гээд цөөнгүй эрчүүдийн хувьд сэтгэлийг нь зовоодог гол зүйлсийн нэг хэвээрээ л байна.
BxgKkzSCUAABz-v
Шалтгаан нь юу вэ?
Хэт хурдан үрийн шингэнээ гадагшлуулах нь ихэвчлэн бэлгийн амьдралаа эхэлж буй өсвөр насныханд тохиолддог. Энэ нь өсвөр насныхны эрхтний толгойн хэт мэдрэмтгий байдал, сэтгэл санааны хэт хөөрөлтэй холбоотой. Үүнээс болж бэлэг эрхтнийг үтрээнд хийхээс өмнө эсвэл хэдхэн хөдөлгөөн хийсний дараа ийм зүйл тохиолдох нь элбэг байдаг.

Дийлэнх тохиолдолд энэ нь бэлгийн амьдралд илүү туршлагатай болсны дараа арилдаг. Иймд хэт хурдан үрийн шингэнээ гадагшлуулах нь насанд хүрсэн эрчүүдэд тохиолдох нь ховор. Хэрэв ажиглагдвал янз бүрийн шалтгаантай байж болох ч үндсэн хоёр хэсэгт хувааж болно.

1.Бие махбодийн шалтгаан. Эрүүл мэндийн асуудалтай, эсвэл эрхтний бүтэц, үйл ажиллагааны онцлогтой холбоотой.
2.Сэтгэл зүйн шалтгаан. Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгүй тохиолдлоос тогтсон хямрал, бэлгийн амьдрал эхлэх үеийн хэт сэтгэл хөдлөл, айдастай холбоотой.

Өвчин үү эсвэл..?

Энэ нь төмсгөнд үүссэн эр бэлгийн эс болон үрийн шингэний бусад бүрдүүлэгчдийн хуримтлагдаж байдаг үрийн уутанцарын үрэвсэл.

Үрийн уутанцарын үрэвсэл нь түрүү булчирхайн үрэвсэлгүйгээр бие даан үүсдэггүй. Заримдаа үрийн шингэн хэт хурдан гадагшлах нь зөвхөн хүний өөрийнх нь айдас, болгоомжлолтой холбоотой байдаг.

Статистик мэдээгээр бол бэлгийн хавьтал нь дунджаар 2 минутаас илүүгүй үргэлжилдэг. Гэхдээ энэ нь дундаж үзүүлэлт болохоор амьдрал дээр үргэлжлэх нь тухайн хүний хувийн онцлогоос хамаардаг. Гэвч үүнийг ойлгоогүйгээс болж олон хүн бэлгийн харьцаанд орж эхлээгүй байхдаа л хэт хурдан үргэлжилнэ гэхээс айж гутардаг. Ингэснээрээ өөрөө өөрсдийгөө хорлож, чадаж байгаа хэрэг юм. Нэг ёсондоо ингэж хоосон шаналдаг хүмүүс нь “удаан байх тусам мундаг” гэсэн зохиомол ярианы хохирогч болж байгаа юм.

Гэхдээ цөөнгүй тохиолдолд залуучууд гар хангалтыг маш эрчимтэй хийснээс болж үрийн шингэн нь хэт хурдан гадагшлах гэсэн таагүй зүйлтэй учирдаг болдог. Хэт их гар хангалгаа хийснээрээ үрийн шингэн гарахын өмнөх сэтгэл хөдлөлийг бараг хайхрахаа байдаг.

Энэ нь яваандаа өөрт нь болон хамтрагчид нь дур ханахын өмнө төрөх мэдрэмжийг таних чадваргүй болгодог. Өөрөөр хэлбэл ийм эрэгтэйчүүд нь дур тавихын өмнөх хүчтэй сэрлийн үеэр биед нь ямар мэдрэмж төрөх ёстойг мэддэггүй гэсэн үг юм.

Яаж эмчлэх вэ?

Хоёр мянга гаруй жилийн өмнө тай үндэстний эмч нар хайр дурлал ба сексийн талаар ном хүртэл бичсэн байдаг. Бэлгийн харьцааг энэ бүтээлүүдэд хүний бие мах бодь болон сэтгэл санааны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай нөхцөл гэж үзээд урлагийн түвшинд хүрсэн гэж болохоор сексийн техник дээр голлон анхаарсан байдаг. Ингэхдээ сексийн үед эрэгтэй хүн үрийн шингэний ялгаралтаа хянах нь хамгийн чухал гэж үздэг байжээ.

“Дао”-ийн сургаалаар эрэгтэй хүн нь “янь”-д хамаардаг болохоор сэрэл нь амархан бөгөөд хэрдан өдөөгдөж бас хурдан буурдаг. Харин эмэгтэй хүн “инь” эхлэлд хамаардаг болохоор сэрэл нь аажмаар өдөөгдөж мөн удаанаар дур нь ханадаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй ба эмэгтэй хүмүүст сэрэл өдөөгдөх болон дур ханахад шаардлагатай хугацаа нь хоорондоо ялгаатай.
onenight00
“Зогс-эхэл” техник нь үрийн шингэн гадагшлахын өмнө хосуудын мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй танилцах боломжийг олгодог.

Ингэхдээ эрэгтэй хүнийг хэр боломжтой чинээгээр нь дур тавилтад ойрхон болгох ч сэрэл мэдрэмжийн дээд цэгийг үрийн шингэн ялгаралтаас тусгаарладаг хилийг давахгүй байхад оршино.

Үр дүнд нь бэлгийн хүчтэй таашаалыг хэн хэн нь авч чаддаг болно. Үүнээс өөр арга ч бас бий. Энд эрхтний толгойн арьсны үзүүрийн хэсгийг тасддаг. Ингэснээрээ эрхтний толгойн мэдрэмтгий байдал нь буурч, улмаар дур тавилт ч удаан болно.

Ямар ч тохиолдолд ганцаараа шаналж суулгүй асуудлаа шийдвэрлэхийн тулд секс судлаач эмчид хандах нь зүйтэй.

Цаад шалтгаан гарах арга замыг мэргэжлийн эмч л өгч чадах болохоор найз нөхөд, дам яриа зэргээс болж өөрийгөө зовоох нь тэнэг хэрэг.


Яагаад хурдан байна вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex