Дуучин Бейонсе кино урлагт авьяасаа сорих болсон ба “Дисней” компанийн “Марвел” цувралын шинэ ангид гол дүр бүтээх болсон талаар АНУ-ын хэвлэл, мэдээллийн агентлагууд бичиж байна. “Марвел”-ийн шинэ цувралыг 2018 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ. Уг киноны продюссер дуучин бүсгүйг супер эмэгтэйн дүрд тохирно гэдэгт итгэлтэй байгааг “Холивууд репортер” сонинд онцолсон байна. Бейонсе “Охидын мөрөөдөл” уран сайхны киноны гол дүрийг бүтээж 2006 оны “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон туршлагатай жүжигчин юм.