90 хоногт дахин “төрсөн” Монгол лэт ми ин

1411436558a2cfa55c5521

ТВ9 телевизийн “Монгол Let Me In” нэвтрүүлгийн ялагчаар тодорч, БНСУ-ын “Банобаги” гоо сайхны нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгээд ирсэн П.Чимэгсайхантай ярилцлаа.

-Сайн байна уу. Уншигчдадөөрийгөө танилцуулна уу?

-Намайг П.Чимэгсайхан гэдэг. Нэг ахтай. Аав, ээжийнхээхамт амьдардаг. Бас Монголд анх удаа TВ9 телевизээсзохиосон “Би өөрөө гоо сайхан буюу Монгол Let Me in” тэмцээний ялагч болсон азтай бүсгүй байна.

-Тантай цаг товлочихоодбодож суулаа. Нэвтрүүлгийн дараа таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бол гэж?

-Миний эрүү бага байхад зүгээр байсан. Харин ахлах ангид ороод оюутан болсноос хойш далийсан. Анх анзаарагддаггүйбайсан ч зураг авахуулахаар эрүү далий харагдаад байсан. Тэгээд аппарат зүүх гээд эмнэлэгт үзүүлтэл,заавал хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Тухайн үед ар гэрийн боломж санхүүгийн байдлаас болоод хагалгаанд орж чадаагүй. Тэрнээс хойш эрүү маань амархан мултардаг, маш их өвддөг болсон. Өвдөлтөөсөө болоод байнга өвчин намдаах эм уудаг байлаа. Ихэнхдээ аав, ээждээ мэдэгдэхгүйгээр эм уудаг байсан. Солонгос эмчийн хэлснээр буруу зуулттай түүнээсээ болоод хоол боловсруулах эрхтний тогтолцоо нь гэмтсэн яаралтай эмчлэхгүй бол нуруу нугасандаа нөлөөлнө гэсэн. Тэгээд их сургуулиа төгсч, олон газар ажлын анкет бөглөсөн ч ганц ч газраас утасдаагүй. Ажилд орж чадахгүй болохоороо өөрийгөө голж, хагалгаа хийлгэхийг мөрөөдөхөөс цаашгүй байсан. Гадуур гараад хүмүүсийгшоолохоор нь гэртээ ирээд уйлаад хэвтдэг байсан. Ер нь аав, ээжид минь ч их хэцүү байсан.

Харин одоо бол миний амьдрад улам гэрэл гэгээтэй болсон. Өөртэй итгэлтэй болж, сайн сайхан амьдралыг мөрөөдөж, түүнийхээ төлөө тэмүүлж байна.Урьд нь би үсээ боож чаддаггүй байлаа. Одоо бол хүссэнээрээ үсээ боож, үсээ задгай тавьж, өдөрт хэд хэдэн удаа толинд харж өөрийгөө улам үзэсгэлэнтэй болж байгааг мэдэрдэг. 90 хоногийн хугацаанд би дахин шинээр “төрсөн”. Энэ нэвтрүүлэгт ороогүй байсан бол… гэж бодохоос айдаг. Надад шинэ амьдрал бэлэглэсэн.

-Та нэвтрүүлгийн үеэр урьд нь намайг ажилд аваагүй газарт, нүүр бардам очоод дахин анкет бөглөнө гэж ярьж байсан. Энэ бодол чинь хэвээрээ юу?

-Хэвээрээ. Одоогоор хагалгааны дараах гам бариад гэртээ байна. Биеэ бүрэн гүйцэд эдгэхэээр урьд нь очиж анкет бөглөж байсан газартаа дахиад очино. Тэр үед нүүрний зөв төрхтэй хүн ажилд авна гээд намайг “голсон” гэж боддог юм. Харин одоо бол нүүр бардам очино. Би татварын нягтлан бодогч мэргэжилтэй.Мэргэжилээрээ ажиллах маш их сонирхолтой.Манай улсын хувьд дөнгөж сургуулиа төгссөн хүмүүс ажилд ороход их хэцүү. Ажилын туршлага харна гэдэг юм билээ.

-Эхний хагалгааныхаа дараа та маш их өвдөж байна гээд уйлж байсан. Хэд хэдэн хагалгаа хийлгэхээр мэдээж хэцүү байсан байх?

-Би бүтэн зургаан цаг 30 минутын хагалгаанд орсон. Баруун тийш далийсан шаамий эрүү, нүдний давхраа гүн оруулах пластик хагалгаа, хамар өндөрсгөх, хөх томруулах хагалгааг солонгостоо маш нэр хүндтэй солонгосын лэт ми ин шоуны эмч нар хийсэн. Тэд монгол хүнд анх удаагаа ийм хагалгааг хийж үзсэн.

Хамгийн эхний хагалгаа давхраа гүн болгох мэс ажилбар байсан. Сэтгэл хөөрөлдөө автчихсан, гоё болно гэсэнбодол л байсан учир өвдөнө гэж огт бодоогүй. Харин хагалгааны дараа маш их өвдөлтийг мэдэрсэн. Тэр үед зөвхөн ээж аавдаа эрүүл болж очоод дахиж зовоохгүй дээ гэсэн бодлоор л бүхнийг давж гарсан. Бас өдөр бүр өвчин намдаах эм ууж, бусдад царай муутайгаараа дуудуулж, чичлүүлж байсан үеэ бодоод хэцүү үеийгдавсан.Солонгост таних хүнгүй,хэл мэдэхгүй. Өвдөлтийг даван гарахын тулд өмнө нь хэрхэн өвдөж, нойргүй хонодог байснаа,шөнө босоод өвчин намдаах эм уух бүрт аав, ээж хоёр маань сэрээд лсанаа нь зовж, шаналдаг байсныг бодож өөрийгөө зоригжуулдаг байсан. Энэ өвдөлтийг насаараа мэдрэхгүй хэсэгхэн хугацааг даван туулчихвал би зүгээр болно, гоё болно гэж бодоод л тэвчсэн дээ. Тэгээд хагалгааны дараа хоёр сар гаруй босоогоороо унтсан.

ac538f4403e33df8c700f7370f646e8boriginal

-Солонгосоос хэзээ ирсэн бэ. Одоо ямар нэг зовиур байгаа юу?

-Солонгос руу өнгөрсөн арванхоёрдугаар сард яваад гуравдугаар сард ирсэн. Бүрэн эдгэсэн. Дахиж өвчин намдаагч уух шаардлагагүй. Бүрэн эдгэрэх хугацаа нь зургаан сараас нэг жил гэсэн. Тэр болтолзөөлөн юм, шингэн голдуу хоол идэж байна.

Одоо би ирээдүйд хэрхэн сайхан амьдрахаа л бодож, төлөвлөж, төсөөлж байна. Анх хагалгаанд орсныхоо дараахан хавантай нүүрээ толинд их хардаг байсан. Дахин дахин хармаар санагдаад байдаг байсан. Одоо бол өөрийгөө толинд харахаар их сайхан санагддаг.

-Анх энэ шоунд орох саналыг бэр эгч чинь тавьсан гэсэн. 100 бүсгүйгээс шалгарахдаа хэр итгэлтэй байв?

-Бэр эгч маань надад энэ шоунд орох саналыг тавьсан. Эхэндээ жаахан эргэлзэж байсан ч зориглоод орсон. Энэ шийдвэрийг гаргасан явдал бол миний амьдралдаа олж авсан, хожсон хамгийн том эрдэнэ байлаа. Шоуны нээлтийн үеэр бусад оролцогчидоо хараад тэнцэхгүй юм байна гэдэг бодол төрж байсан ч одоо ингээд хөөрхөн болчихсон сууж байна шүү дээ. /инээв/Хүн ер нь зоригтой л байх хэрэгтэй юм байна лээ. Сүүлд 100 эмэгтэйгээс 20 хүнийг шалгаруулахад би үлдчихсэн. Түүнээс хойш өөртөө итгэлтэй болж гоо сайхны хагалгаа хийлгэнэ, эрүүл болж ирээд тэгнэ, ингэнэ гэж мөрөөдөж, төсөөлж байлаа. Үнэхээр л чин сэтгэлээсээ бодож, хүсч чадсан учраас миний мөрөөдөл биелэсэн.

-Хагалгаанаас гарч ирээд намайг “Сар” гэж хочилдог байсан хүмүүст гэж хэлж байсан. Тэр үед үнэхээр сэтгэл чинь хөдөлсөн байсан байх?

-Тэгэлгүй яахав . Болдогсон болнадад тусалсан, туслаагүй ч байтааралдсан бүх хүмүүст баярлалаа гэдэг үгийг хэлмээр байсан. Эрүүнээс минь болж намайг “сар” гэж хочилдог байсан хүмүүсийн өмнө сэтгэлээр унаж, гуниглаж, уйлдаг байсан. Амьдрал хэцүү санагдах үе байсан. Харин хагалгаанаас гарч ирээд үнэхээр амьдралын сайхныг мэдэрсэн.

-Энэ шоунд орсноор та гоо сайхан болоод зогсохгүй хамгийн гол нь эрүүл болсон шүү дээ?

-Тиймээ. Хүний эрүүл мэнд бол маш их үнэ цэнэтэй зүйл. Миний хийлгэсэн хагалгаанууд, очоод байрлах байр, явах зардал зэргийг оруулаад ойролцоогоор 100 гаруй сая төгрөг болох тооцоо гарсан. “Банобаги” эмнэлэг 100 хувь үнэ төлбөргүй гоо сайхны хагалгаа, байрлах байрыг бэлтгэж өгсөн. ТВ-9 телевизийн “Монгол лет ми ин” нэвтрүүлгээс хоёр талын зардлыг гар­гасан. Тиймээс би 100 гаруй сая төг­рөг хожсон гэж боддог.

-Хагалгаагаа амжилттайдаваадхамгийн түрүүнд юу хийж үзэхийг хүсч байв?

-Төгсгөлийн шатны шоун дээр үзэгчдийн дунд суугаад ээж аавынхаа ярихыг сонсоод уйлчих гээд байсан. Мэдээж уйлах юм бол будаг урсана. /инээв/. Гэр бүлийнхнээсээ хол байх хугацаандаа тэдэнтэйгээ ярилцахыг маш их хүсдэг байсан. Хөтлөгчийг хамгийн түрүүнд юу хиймээр байна гэж асуухад сайхан чалчмаар байна гэж хариулсан шүү.

-Найз залуугийн чинь талаар сонирхож болох уу?

-Найз залуутайгаа анх оюутан байхдаа танилцаад түүнээс хойш таван жил үерхэж байна. Найз залуу маань намайг байгаагаар минь хайрласан учраас би түүндээ маш их хайртай. Хагалгаанд орохын өмнө, хагалгааны дараа гээд намайг байгаагаар минь хүлээж, авч хайрлаж халамжилж ирсэн. Найз залуу маань гадаадаас ирээд бид хамтдаа амьадрч байгаа.

Мөн миний хамгаас хайртай, хүнд хэцүү бүхнийг хамтдаа үүрдэг, хамтдаа өвддөг, шаналдагээж, аавдаа биөртөй хүн. Үүнээс хойш аав, ээжийхээ ачийг хариулж сайхан амьдарна.

-Гадуур явахад хүмүүс таныг таньж байна уу. Хэрмэдрэгдэж байна вэ?

-Хүмүүс ер нь танина шүү. Энэ нөгөө Лет ми ин-ий Чимэгсайхан явж байна гээд л зааж байгаад ярьдаг.Зарим нь бүр би чамайг хаана харлаа гээд л асуудаг нь заримдаа гоё санагддаг.

-Монголд ирснээсээ хойш нэвтрүүлэгт хамт оролцсон бүсгүйчүүдтэй уулзсан уу?

-Уулзаж чадаагүй. Төгсгөлийн шатны шоун дээр Монголд эмчлүүлэх эрх авсан гурваноролцогчтой л уулзсан.

-Та их дуу цөөтэй хүн юм?

-Миний аав их дуу цөөтэйхүн л дээ.Би аавыгаа дуурайсан байх.

-Одоо “Монгол лет ми ин- 2” шоу нэвтрүүлэг эхлэх гэж байгаа энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Маш сайхан санагдаж байгаа. Энэ жил хоёр оролцогчыг ялагчаар тодруулна гэсэн. Энэ бол бүсгүйчүүдэд маш том боломж шүү. Оролцох гэж байгаа бүсгүйчүүддээ хандаж хэлэхэдөөртөө итгэлтэй зоригтой байгаарай. Цаашдаа энэ нэвтрүүлэг олон жил үргэлжилж олон эмэгтэйчүүдэд хараа дээгүүр өөртөө итгэлтэй амьдрах боломж олгоосой гэж хүсч байна. Магадгүй би зориглож энэ нэвтрүүлэгт ороогүй байсан бол одоо өвчиндөө шаналаад байж байх байсан. TV9телевиз болминий нэг хэсэг юм.

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

Эх сурвалж: www.polit.mn


90 хоногт дахин “төрсөн” Монгол лэт ми ин
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex