Мессигийн цамц ямар үнэтэй вэ

Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч бол Лионель Месси гэдгийг ихэнх хүн хүлээн зөвшөөрөх болжээ. Тэр ч утгаараа “Барселона”-гийн супер од өнөөдөр дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг болж, түүний нэр, дугаар бүхий өмсгөл хэдэн саяараа зарагдах болов. Мессигийн цамц гэснээс аргентин эрийн өмсгөл ямархуу үнэ хүрдэг юм бол? Энэ тухай ярихын тулд Аваргуудын лиг 2011/12-ын бага шөвгийн “Байер”-“Барселона”-гийн эхний тоглолтыг дурсахад л хангалттай байх.

Тоглолт “блаугруна” өмсгөлтнүүдийн ялалт (3:1)-аар өндөрлөсний дараа Михал Кадлец Месситэй цамцаа солилцсон аж. Үүнийг харсан Мануэль Фридрих чех хамгаалагчийн замаас нь тосч “Барса”-гийн лидерийн өмсгөлийг булаацалджээ. Иймэрхүү зүйл дээр ихээхэн туршлагатай Фридрих чухал “олз”-оо алдсандаа нэлээд бухимдсан янзтай байв. Маргааш нь тэдний зодолдох шахсан зураг нэг бус сонины нүүрэн дээр гарч, клубийн спортын захирал Руди Феллер өрсөлдөгчийнхөө цамцыг булаацалдан багийнхаа нэр нүүрийг барсан тоглогчдоо гэсгээхээ хэвлэлээр мэдэгдэв.

Хожим сонсохнээ “Байер”-ын удирдлага Мессигийн цамцыг хэнд нь ч өгөлгүйгээр дууд лага худалдаанд оруулж, олсон ашиг 10 мянган еврогоо буяны үйлст хандивлажээ. Түүнчлэн “Альбисе лесте”-г 1986 оны ДАШТ-д түрүүлүүлж, 1990 онд мөнгөн медальд хүргэсэн, өдгөө шигшээ багийн техникийн захирлаар ажиллаж буй Карлос Билардо Аргентиний нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Мессигээс цамцыг нь гурван удаа гуйж авсан гэдгээ хүүрнэжээ. “Мессигийн бэлтгэл хэрхэн хийж байгааг харахад хүртэл урамтай. Би түүнээс өмсгөлийг нь гурван ч удаа гуйж авсан. Нэгийг нь өөртөө хадгалж, нөгөө хоёрыг нь хүнд бэлэглэчихсэн.

Шигшээгийн одоогийн дасгалжуулагч Алехандро Сабелья ч гэсэн Леогийн фэн. Гэхдээ тэр өөрийнх нь удирдлага дор тоглож буй хөлбөмбөгчөөсөө цамцыг нь гуйж авахаас нэрэлхсэн учраас одоог хүртэл цуглуулгадаа түүний цамцыг нэмж чадаагүй байгаа юм” гэж ярьсан байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд хоёрдугаар сарын 29-нд швейцарьчууд Аргентинтай нөхөрсөг тоглолт хийхийн өмнөх орой тус багийн лидерүүдийн нэг Филипп Сендерос “Арсенал”-д хамтдаа тоглож байсан Францеск Фабрегасаар дамжуулан Мессигээс цамцыг нь гуйсан аж. Энэ мэтчилэн урлаг, спорт, улс төрийн олон одод Лионель Мессигийн гарын үсэг, өмсгөлийг авахыг хүсч явдгаа өгүүлсэн байна.

 

 

 

 

М.ОРГИЛ /Monfgolnews.mn/коммерческое предложение по оптимизации сайтаоптимизация сайта под поисковыераскруткаскачать программу для взлома вай файаквалоо ценаполучить кредитную карту без справки о доходахkostenlos casino automaten spielen ohne anmeldungnew york elite escortsturkce casinoBest roulette betsпрививки необходимые для танзанииконрад радиаторыальфа банк кредитная карта ивановоденьги в долг для граждан снгденьги в долг ивановокак погасить кредитную карту альфа банкаэкзотические туры в африкудам деньги в долг ивановоkorean translated in englishсковорода с антипригарным покрытиемтвой дом каталог товаровitalian translated into englishautomotive translation servicesповысить лояльность клиентовдеревянный дом типовые проектызащита от воздействия электромагнитных излученийдеревянный дом перекрытие


Мессигийн цамц ямар үнэтэй вэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.