Хонконгийн “Travelers Digest” онлайн хэвлэл гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдээрээ жуулчдыг соронзоддог дэлхийн хотуудын жагсаалт гаргажээ.
1. Рейтингийн эхэнд Украины нийслэл бичигдлээ. Киевийн эмэгтэйчүүд дэлхийд хамгийн сайхан нь гэдгийг дээрх хэвлэлд “Зуны өдөр Киевийн гудамжаар зугаалж, Гидропаркаар ороод нэг үзээрэй. Днепр мөрний эрэгт гоо үзэсгэлэнгээ гайхуулах үй олон украин бүсгүй тааралдах бий вий” гэж шагшжээ. Зөвхөн гадаад төрх байдлаараа гэлтгүй боловсролтой, уран зохиол хийгээд философийн сэдвээр яриа өрнүүлэхэд ямагт бэлэн байдгаараа Украины хүүхнүүд гаднынхны анхаарлыг татдаг байна.
2. СТОКГОЛЬМ. “Шведийн шар айрагны рекламанд харагддаг зүйл үнэн” гэнэ. Үүний өмнө хамгийн гоё хүүхнүүдтэй орны жагсаалтад Швед тэргүүлсэн төдийгүй сайхан эрчүүдтэй нийслэлүүдийг Стокгольм манлайлсан аж.
3. НЬЮ-ЙОРК. Америкийн төдийгүй дэлхийн хөрөнгө, санхүүгийн том төв болох эл хотын бүсгүйчүүдийн гоо сайханд соёлын болон угсаатны олон янз хэлбэр нь нөлөөлдөг аж. Тэд ганган дэгжнээрээ онцгой ялгардаг.
4. БУЭНОС-АЙРЕС. Латин Америк дахь хамгийн дур булаам төдийгүй бүжигт эвлэг эмэгтэйчүүд энд амьдардаг. Аргентиний нийслэлийн уур амьсгал өөрөө романтик гэнэ.
5. ВАРНА. Болгарын хотын оршин суугч бүсгүйчүүд өндөр нуруу, цэнхэр нүдээрээ Киев, Оросын хүүхнүүдтэй төстэй.
6. МОСКВА. “Хүйтэн дайны үеийн амьдралын хэв маягаар хүмүүжсэн орос бүсгүйчүүдийг уйтгартай, сэтгэл татах юмгүй гэж эндүүрүүзэй, та” хэмээн сэтгүүлийн шинжээчид дүгнэж. Гэвч тэд украин хүүхнүүд шиг яриасаг биш.
7. ТЕЛЬ-АВИВ. Хар үс, ногоон нүдээрээ израиль бүсгүйчүүд этгээд гоёмсог төрх бүрдүүлдэг аж.
8. АМСТЕРДАМ. Голландад очвол сайн боловсролтой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг төдийгүй хөгжих дуртай сайхан хүүхнүүд тааралдана гэнэ.
9. СӨҮЛ. Азийн хотуудаас чансаанд ганцаараа бичигдсэн. Ази хүүхнүүд дийлэнх эрчүүдэд таалагддаг гэдэг нь бараг л шинжлэх ухаанаар нотлогдсон баримт гэнэ.
10. МОНРЕАЛЬ. Европорхуу уур амьсгал, эдийн засгийн хөгжил, сонирхолтой шөнийн амьдрал дээр Канадын хотын гоо бүсгүйчүүд нэмэгдэхээр, …төсөөлөөд үз дээ. Бас хамгийн уянгалаг гэгддэг франц хэлээр ярихыг яана.
Mongolnews.mn