Секс нь өвдөлтийг бууруулдаг

Секс нь зөвхөн хүсэл тачаалын илэрхийлэл төдийгүй түүнд оролцогч тус бүрт мэдэгдэхүйц ашиг тустай байдаг ажээ. Үе мөчний өвчин, яс сийрэгжилт, нуруу нугасны эмгэг гээд өнөө үед өвчний жагсаалт хэт урт болсон. Бараг л шуудай шуудайгаар уугаад л, “сайн “ гэсэн эм тариа бүхнийг хийлгээд л, рашаан сувилалд яваад л… Гэсэн ч ач тус нь тийм ч базаалтай биш.
Sex
Гайхамшигтай бүхэн энгийн гэдэг. Магадгүй та өвчин ярьсаар ор хөнжлийн асуудлаа мартсан байж болно. Тэгвэл тэр харьцаагаа сэргээгээд нэг үзэхэд гэмгүй шүү. Ядаж долоо хоногт 1-2 удаа секс хийх нь танд гайхамшигийг авчирна. Тэгэхдээ нэг долоо хоногт жигтэйхэн идэвхийлсэн хирнээ дараагийн 7 хоногт “одоо болоо” гэсэн шиг алгасаж болохгүй. Тогтмол гэдэг нь өдөр бүр гэсэн үг биш. Гол нь долоо хоногт 1-2 удаа гэсэн бол үүнийгээ л баримтал. Хэвийн жигд хэмнэл, харьцааг эрхэмлэ.

Ингэснээр танд:
-Зүрхний шигдээс болох магадлалыг эрс бууруулна.
-Булчинг бэхжүүлнэ
-Үе мөчний өвдөлтийг бууруулна.
rexfeatures_2301043av5
Сексийн үеэр эндорфин буюу баяр баяслын даавар хүчтэй ялгарч өвдөлтийг бууруулдаг. Үүний сацуу эрэгтэйчүүдэд ясны эдийг бэхжүүлдэг гормон болох тестостерон идэвхтэй боловсордог байна.

-Илүүдэл жинг хасахад секс танд туслана.
-Сексийн үед калори маш хурдацтай шатдаг байна
-Биеийн хэлбэрийг сайжруулна
-Гэдэс, өгзөгний булчингийн илүүдэл өөхийг хайлуулахад нөлөөлнө
-Секс бухимдлыг арилгана. Үүнд тайлбар илүүц биз. Ямар ч адайр зантай хүн сексийн харьцаанд зангидаастай ордоггүй. Сексийн дараа ч хүн тайвширч, орчин тойрноо, амьдралыг илүү эерэгээр хардаг нь нэгэнт тогтоогдсон зүйл юм шүү.


Секс нь өвдөлтийг бууруулдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.