Дэлхийн хамгийн анхны супер модель

Evelyn_Nesbit_12056u-460x600Супер модель гэхээр гоо сайхны бэлгэдэл болсон зүс царай, бие хаа санаанд орох нь дамжиггүй. Энэ нэр томъёо XX зууны эхээр гарч ирсэн байна. Хэрвээ хэн нэгэн энэ тодорхойлолтыг хүртсэн бол тэр тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлогч, гоо сайхны төлөөлөгч болдог байна.  XX зууны хамгийн алдартай модель бол Филаделфигээс ирсэн Эвелен Несбит байв.Тэр тухайн цаг үеийнхээ хамгийн эрэлттэй модель байсан бөгөөд түүний гоо сайхан Америк даяар цуурайтаж байсан гэдэг. Түүний амьдрал хүнд хэцүү байсан ч тэрээр загварын ертөнцөөс хойш ухраагүй байна. Ирланд гаралтай Эвелений аав нь нас барсны дараа гэр бүл нь их хэмжээний өрөнд орж ээж нь гэр бүлээ тэжээхийн тулд ганцаараа ажиллаж эхэлжээ.  Тэрээр 14 насандаа загварын ертөнцөд хөл тавьж 1900 онд Нью-Йоркт ирсэнээр түүний амжилтын гараа эхэлсэн байна. Түүнийг загварын ертөнцөд “Супер модель” гэх тодотголыг анх удаа оруулж ирсэн гэх бөгөөд тэрээр энэхүү тодотголоор нэрлэгдсэн хамгийн анхны загвар өмсөгч юм хэмээн BBC-д бичжээ.

Эх сурвалж: Medee.mn


Дэлхийн хамгийн анхны супер модель
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.