Хэрэглэгчийн мэдлэг, соёл

Та бид аль нэг бараа, үйлчилгээ сонгоход хэрэг болох мэдээллийг хэрхэн эрж хайж олох, мөнгөө зарахдаа юу анхаарах, хэрэглэгчийн хувьд ямар эрхтэй зэргийг мэдэж авлаа.

Тэгэхээр сэтгэл, санаагаа нэг их бухимдулж зоволгүйгээр хэрэгцээт зүйлээ зөв сонгож авахын тулд энэ бүх мэдлэгээ амьдралд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар ярилцья.
mulher-cosmeticos
Ер нь ямарч нөхцөл, байдалд биеэ ухаалаг зөв авч явна гэдэг соёлтой хэрэглэгчийн эрхэмлэх чанар мөн.

Биеэ авч явах аргаа зөв сонгох явдал бидний мэдлэг, соёл, энэ мэдлэгээ амьдралд хэрэглэх чадварт тулгуурлагдана.

Бид өдөрт олон байгууллага, хүмүүстэй харилцаж ажил, хэргээ явуулдаг. Тэдгээр нь тус бүртээ өвөрмөц онцлогтой хэдий ч, нийтлэг чанар бас бий. Иймд үйлдвэрлэгч, гүйцэтгэгч, худалдагчтай харилцахдаа баримтлавал зохих ерөнхий зарчмыг мэдэж, эзэмших хэрэгтэй болов уу.

1.Дэлгүүр, засварын газар, оёдлын цех, орон сууц ашиглалтын байгууллага, аялал жуулчлалын товчоонд орохдоо хаягыг анхаарахгүй өнгөрч болохгүй. Та ямаршуу байгууллагатай харилцах болсноо мэдэхэд илүүдэх юун. Энэ бол хүнтэй танилцахтай л адилхан юм уу даа. Хүмүүс эхлээд нэрээ хэлж танилцдаг биз дээ. Гаднах хаягнаас дутахааргүй нэг зүйл бол байгууллагынх нь хаягыг худалдагчаас лавлан, гэрээн дээрх баримт бичгээс тодруулах явдал юм.

2.Та чухам юу хүсээд байгаагаа сайтар тогтоох хэрэгтэй. Үсчний газар орлоо гэхэд яаж засуулах, будуулах уу, угаалгах уу гэдгээ өөрөө тодорхойлох нь үсчин л мэддэг гэсэн хандлагаас хавьгүй идэвхтэй байр суурь. Мэдэхгүй юм захиална гэдэг сэтгэл дундуур хоцрохын эхлэл. Та мөнгөө төлж байна гэдэг хөгжмөө захиална гэсэн хэрэг шүү дээ. Та бараа, ажил үйлчилгээний чанартайг шаардах нь зүйн хэрэг. Энэ бол таны эрх. Тэгэхдээ л ёс зүйн дүрэм, шаардлагыг мартаж болохгүй ээ.

3.Хэрэглэгч бидэнд гэрээ гэгч баримт бичиг чухал зүйл. Дэлгүүрээс бараа авсны, эсвэл автобусанд суусны тасалбар авах, мөн жуулчны компанид ямар нэг баримтад үсэг зурж байгаа нь хэрэглэгч гэрээ байгуулж байгаа хэрэг. Гэрээг амаар, заримдаа
хэлэлцэж ярилцалгүйгээр байгуулж болно гэдгийг санагтун. Заримдаа хэдэн боть хавтас бүхий нүсэр том гэрээ ч байдаг. Харин аль ч тохиолдолд гэрээ байгуулсны “ул мөр” танд үлдэх учиртайг тун ч мартаж болохгүй.

4.Хэрэв гэрээг бичгээр үйлдвэр уг гэрээг анхааралтай уншиж танилцалгүйгээр гарын үсэг зурахаа азна. Үсэг зурахын өмнө бүхий л нарийн ширийн юмыг лавлан тодруулж, жижиг юм, бага юм гэлгүйгээр харилцагчаасаа асууж тодруулж нэгдмэл ойлголттойгоор зөвшилд хүрэх хэрэгтэй. Энд гэрээний төсөлд ороогүй зүйл гарч, үүнийг бичиг баримт гэж сүйд бололгүйгээр шийдчих юм гэсэн ч болж өгвөл гэрээнд тэр даруй өөрчлөлт оруулах эсвэл нэмэлт заалт болгон хавсаргахыг шаардахаасаа зовох хэрэгтэй.

5.Хэрэв таны үзэж байгаагаар хэрэглэгчийн хувьд эрх тань зөрчигдсөнийг тогтоосон бол, мөн гэрээнд заасан тохиролцоог зөрчин, чанаргүй бараа үйлчилгээ үзүүлсэн гэж үзэж байгаа бол, өөрийн эрхээ зоригтой хамгаалах ёстой.

6.Мэдрэлийн эд эс нөхөн төлжих нь юу л бол. Танд ч, үйлчилсэн хүмүүст ч энэ бас хамаатай. Та ямар ч нөхцөл, байдалд бие барьж, ухаан саруул, шог хошиныг мартахгүй байж, гудамжны хараалаар “зэвсэглэлгүй” асуудалд тэвчээртэй хандаж чадвал “ялалт” таны талд гэдгийг санаарай.

Эдгээр ерөнхий зарчмыг тодорхой хүрээнд хэрхэн баримталж ажиллах вэ?

Дэлгүүрт: Та бараа авсан дэлгүүрийнхээ нэр, хаягыг тогтоох, эсвэл бичиж авсан ч болно. Ямар өмчийн дэлгүүр байлаа ч ажлын хуваарь заавал байх ёстой.

Бараа сонгох үе:
Ямар ч сайхан дэлгүүрт чанаргүй бараа байж мэднэ. Хүнсний дэлгүүрт бол барааны хэрэглэх хугацаанд онцгой анхаарай. Хугацаа хэтэрсэн бараагаа ямар нэг аргаар борлуулчих гэсэн “хүйтэн” худалдагч бишгүйдээ тааралдана.

Барааны баглаа, боодолд анхаарч бай. Хуучирч урагдсан, үрчийж хорчийсон боодолтойг авахаа азнавал зүгээр. Нарийн хийцийн техникийн бараа авахдаа баталгаат хугацааг заавал шалгаарай.


Хэрэглэгчийн мэдлэг, соёл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex