Тэйлор Свифт, Кэлвин Харрис нар хамгийн өндөр орлоготой

9333eb29-b8b8-4d2c-9869-5ba4d14e8099
Форбс сэтгүүл оддын олсон орлогыг тооцоолоод өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой хосуудыг тогтоожээ. Жагсаалтын тэргүүн байрыг дуучин Тэйлор Свифт болон түүний дижэй шинэ найз залуу Кэлвин Харрис нар эзлэв. 
 
Өнгөрсөн жил тэд нийтдээ 146 сая доллар олсон аж. 25 настай дуучин бүсгүй, түүний 31 настай дурлалт залуу нар муугүй хөдөлмөрлөсөн байна. 
 
Свифтын “1989” цомог маш амжилттай борлогдсоноос гадна тэрбээр Diet Coke, Keds, Sony зэрэг компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулсан билээ. Харин Харрис Giorgio Armani болон Sol Republic чихэвчний зар сурталчилгаанд оролцсон юм. 
 
Хөдөлмөрч байдлынхаа ачаар Кэлвин, Тэйлор нар Бейонсе, Жэй Зи нарын алдартнуудыг ардаа орхисон байна. Тэд энэ жил жагсаалтын хоёрдугаарт 110,5 сая долларын орлоготойгоор бичигджээ. 
 
Гуравдугаар байранд кантри дуучид болох Миранда Ламберт, Блэйк Шелтон нар оров. Тэд хамтдаа 57 сая доллар олсон гэнэ. 

 


Тэйлор Свифт, Кэлвин Харрис нар хамгийн өндөр орлоготой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.