Дуучин Quiza-гийнх 2 гишүүнээр бүл нэмжээ. Түүний эхнэр амаржиж ихрүүдийн ээж болсон байна. Ихрүүд эрэгтэй, эмэгтэй бөгөөд Амар, Амира гэх нэр хайрлажээ. Рок, поп урлагийн өвөрмөц дүр төрхийн нэг, ноён Quiza ийн өнөр бүлийн эзэн болоод байна. Хосууд өмнө нь Сийлэн, Уян гэх хоёр охинтой байсан бол одоо дөрвөн хөөрхөн хүүхдийн аав, ээж болжээ.
М.УРИН