Анхны болзоондоо …

Хүний амьдралын хамгийн догдлом, мартагдашгүй мөч. Анхны болзооноос хайр сэтгэлийн цаашдын хувь заяа ч хамаарах нь бий. Гарцаагүй бэлтгэлтэй байх шаардлагатай. Гэхдээ яаж?

Энэ тухай Польшийн сексзүйчийн өгсөн зөвлөмжийг санал болгов.
89682523
1. Өөрт таалагдахаар хувцасла. Заавал партнёртоо таалагдах зорилго бүү тавиарай. Байдгаараа байх боломжтой, хөдөлгөөн бариагүй эвтэйхэн хувцсыг сонгоорой. Толинд өөрийгөө хар. Та дур булаам, бага зэрэг эротик мэдрэмж төрүүлэхүйц харагдахад анхаар. Таны секслэг байдлыг тэр анзаарна. Болзоонд очихдоо зарим залуус дэгжин харагдахын тулд бусдын хувцас, гоёлыг гуйж өмсдөг. Ингэх хэрэггүй шүү. Тэгээд ч хүний гангараа эрт оройгүй илэрч та өөрөө эвгүй байдалд орно.

2. Гомдоллох хэрэггүй. Илэн далангүй байх итгэж ярих нь хайр сэтгэлд түлхэц өгдөг нэг хүчин зүйл мөн. Гэхдээ сэтгэлээ нээхдээ партнёроо элдэв асуудлаар залхааж гомдоллох бус харин өөртөө итгэлтэй, цэгцтэй яриарай. Харьцааны эхэн үед л эрэгтэй, эмэгтэй хүнийг өрөвдөх чанар ойртуулж байгаа бол энэ нь мухардмал байдлыг үүсгэнэ. Өрөвдсөн секс жинхэнэ тачаалаас огт өөр, хол хөндий зүйл. Хэрэв партнёрууд байнга л бие биедээ зовлон тоочиж, амьдрал ахуйн бэрхшээлийн талаар гоморхдог бол тэд жирийн сайн найз нар болж хувирна. Хайр сэтгэл үүсэх боломжгүй.

З. Гоо үзэсгэлэнг нь магт, гэхдээ бүү хэтрүүл. Бүсгүй хүн сайхан харагдаж байгаагаа эрчүүдээс сонсох дуртай гэдэг. Бүсгүйн тань юу танд таалагддагийг эхлээд тодорхойл. Дараа нь нүд, уруул, сормуус… нь таалагддаг, бахархдаг болохыг хэлэх жишээтэй. Сарнай цэцэгтэй харьцуулах ч юм уу, улиг болсон загвар, зүйрлэлээс зайлсхийгээрэй.

4. Эмэгтэй хүнийг сонсож сур. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг ч сонсох нь бас дутахгүй ач холбогдолтойг мартуузай. Яриаг нь гүйцэд сонс. Ер нь эмэгтэйчүүд илүү яриасаг байдаг юм шүү. Зөвхөн тэр л таны сонирхлыг татаж байдгийг хайртай бүсгүйдээ ойлгуул. Дараа нь өөрийнхөө талаар (ололт, амжилтаа ч юм уу) ярьж болно.


Анхны болзоондоо …
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.