Дэлхийн хоёрдугаар дайны үед япончууд цэргүүддээ зөвхөн эрч хүч өгч, нойр хоолгүй цайны талбарт зүтгэх үүрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд “мет” хэмээх бодисыг хийжээ. Тухайн үедээ энэ нь цэргүүдийн жинхэнэ хүнс нь байсан бөгөөд зөвхөн япончууд ч биш бусад улс орон цэргүүддээ хэрэглүүлэх болсон байна. Дайны талбарт амь үл хайхран тулалдах цэргүүд зоригоо чангалах гэж, хоол хүнс дутмаг үед хоолыг нь орлуулах зэрэг олон шалтгаанаар түүнийг хэрэглэдэг байсан байна.
Харин тэр үеэс хойш энэ бодисын хэрэглээ байхгүй болсон ч шинэ эрин үед энэ нь эргэн иржээ. Бусад хар тамхийг бодвол үйлчлэх цар хүрээ нь 12 цаг буюу урт хугацааны бөгөөд үүнийг хүмүүс өдөр тутмын хоол хүнс шигээ хэрэглэдэг болсон байна. Метийг нэг удаа хэрэглэсэн хүн 12 цагийн турш өлсөж ундаасахгүй, нойр нь хүрдэггүй, ажлын төлөө төрсөн мэт болдог гэх.
Мет гэх аюултай энэхүү хар тамхийг Америкт 12 сая хүн хэрэглэж үзсэн байх юм. Тэдэн дундаас анх удаа татаж мансууран амиа алдаж байсан хүмүүс нэлээдгүй их. Америкт энэ тамхийг хэрэглэдэг хүмүүс нь сонирхлын журмаар татдаг ч хориглодог. Харин энэхүү тамхины хэрэглээ дээд цэгтээ тулж хэрхэн зогсоох аргаа мэдэхгүй байгаа газар бол Бангкок. Азид орших энэ улсад метийг хаа сайгүй хэрэглэдэг бөгөөд Засгийн газар нь үүнд ямар нэгэн арга хэмжээ авсан ч дийлдэхгүй байна.
Таксины жолооч, үйлдвэрийн ажилчид, сурагчид, биеэ үнэлэгчид гээд үүнийг бүгд хэрэглэдэг. Ингэснээр ажлын бүтээмж сайжирч мөнгө их олдог хэмээн тэд тайлбар өгчээ. Гэхдээ метийг удаан хэрэглэсэн хүний нүдэнд хий юм үзэгддэг, ууртай болж ойр байгаа хэнийг ч үгүй хийж чадахаар хүч чадалтай болдог байна. Бангкокт энэ байдлаас болж өдөрт хичнээн хүн амь насаа мет хэрэглэгчдийн гарт алдаж байгааг тоолж баршгүй. Аргаа барсан Засгийн газар хүмүүст анхааруулга өгөхийн тулд бүтэн сарын турш өдөрт мет хэрэглэгч 25 хүнийг алж байсан байх юм.
Энэ нь бусад хүмүүст болоод улс орнуудаас ямар нэгэн эсэргүүцэл ирээгүй байна. Ингэхээр ийм арга хэмжээ авсан нь цагаа олсон зүйл гэж хэлж болохоор байгаа юм. Энэ бүх аймшигтай зүйлийг дурдаж байгаа нь гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсад энэ аюул хаалга тогшиход ойрхон байна. Цөөн хүн амтай юм чинь гэж бодож байж болох ч муу зүйл тархахдаа хурдан байдаг гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн хэдэн жил Монгол Улсад хар тамхины хэрэг байсхийгээд л гардаг болсон.
Урлаг соёлын одод хар тамхины хэрэгт татагдаж “аавын хаалга” татаж, хэсэг бүлгээрээ буудалд татаж байсан, хил дамнуулан нууцаар оруулж ирэх гэж байгаад баригдсан гээд хар тамхитай холбоотой хэрэг өдөр бүр гарч байна. Манай улсад хэрэглэж байгаа хар тамхи нь үйлчлэх цар хүрээгээрээ гадны улс орнуудын хүмүүсийн татдаг хар тамхины хажууд инээд хүрмээр ч эхлэл нь нэгэнт тавигдсан л бол удахгүй бусад улс орон шиг болохын үндэс суурь.
Харин хар тамхины хувьд барын зулзагыг бага дээр нь гэгчээр одоо л дорвитой арга хэмжээ авах цаг нь болж. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн борооны гэдэг үүднээс сануулж байгаа юм. Манай улсын 17 иргэн Хятад улсад хар тамхнны хэргээр ял эдлэн шалгагдаж байгаа. Харин хамгийн сүүлд БНХАУ-ын Тэнжиний боомт дээр өнгөрсөн оны есдүгээр сард хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан манай улсын таван иргэний хэргийг Бээжингийн ардын шүүх хэлэлцэж нэг нь цаазаар авах, хоёрт нь насаар нь хорих, үлдсэн хоёрт нь тус сүр 15 жилийн хорих ял оноосон.
Тэгэхээр хар тамхи хүний амьдралыг хэрхэн өөрчилж орвонгоор нь эргүүлж болдог вэ гэдгийг харуулж байна. Чимээгүйхэн нэг нэгээр нь уруу татаж байгаа хар тамхитай хэрхэн тэмцэх ёстой вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхичинд өршөөл гэж үгүй хэмээн хэлсэн. Харин үүнийг ажил хэрэг болгомоор. Аливаа зүйлийг нууж хаах тусам улам дэлгэрч арга нь нарийсч бандаг нь нууц биш.
ХДХВ буюу ДОХ авсан нэг хүний ард 100 хүн байдаг гэдэгтэйижилнэгхар тамхисоржүзсэн хүнийг тойрон хүрэалж байгаа хүмүүс түүнийг хэрэглэх юмсан гэх бодолтой явдаг байгаа юм. Туүнийг хэрэглэж үзэх хүсэл байгаа юм чинь хэзээ нэгэн цагт татаж үзнэ л гэсэн үг биш гэж үү. ДОХ-ын эсрэг эм бэлдмэл гэх зүйл гаргаж чадахгүй дэлхий нийт түүнд хүчин мөхөсдөж байгаа ч тун удахгүй хар тамхинд хучин мөхөсдөх нь.
Архиндаа умбан шумбаж энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа манай улс хар тамхинд хэрвээ живэх юм бол Монгол Улсын Ерөнхийлөгч мянган удаа хар
тамхинд өршөөл үгүй гэж хэлээд нэмэр байхгүй. Манай улсад хар тамхинд донтож байгаа хумүүсийн ихэнх нь идэр залуус. ТЕГ-т хар тамхи хэрэглэдэг гэх
700 гаруй залуус бүртгэлтэй байдаг байна. Үүний цаана хэд байгаа бол. Мөн “Асуулт самбар” гэх сайтад “Хар тамхийг манай улсад хуулиар зөвшөөрөх нь
зөв үү?” гэсэн асуултанд 41 хувь нь зөвшөөрч 49 хувь нь эсэргүүцэж 10 хувь нь мэдэхгүи гэх хариултыг өгсөн байх юм.
Үүнд зөвшөөрөөд мэдэхгүй гэх хариултыг хэлэх ямар шалтгаан байгаа юм бэ. Тэгэхээр манай монголчуудын ихэнх нь хар тамхийг нэг удаа сорж үзсэн ямар гэдгийг нь мэддэг гэсэн үг. Хор долоосон мэт хүнийг уруу татагч хар тамхи буюу марихуана зэрлэг өвс нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлж, каннабис ургамлын гаралтай олсны төрлийн ургамлуудын навч, нахианаас гарган авдаг давирхайлаг бодис.
-Марихуана бэлтгэх сав суулга, уусмал, халггран хэрэглэсний улмаас ХДХВ-ийн болон элэгний үрэвслийн халдвар авах их эрсдэлтэй.
-Чанар муутай марихуана хэрэглэсний улмаас элэг, тархи гэмтдэг бөгөөд эдгээр эрхтэнд мансууруулах ургамлыг гар аргаар бэлтгэхэд ашигладаг цууны ангидрид шингэж үлддэг.
-Дархлал буурдаг учраас янз бүрийн халдварт өвчинд өртөмтгий болно
-Венийн болон цус хураагч судас гэмтэнэ
-Кальцийн солилцоо хямардаг учир шүд үйрч мууддаг
-Бэлгийн сулрал
-Үргүй болно
-Оюуны чадавхи мууддаг
-Оюун ухаан доройтож, донтоно.
-Элэг үрэвсэж өвчилнө. Элэгний хорт хавдар үүснэ. Элэгний В, С гипатит болно.
-Уушгины хорт хавдар өвчинг илүү муутган, уушгины багтраа
-Хэдий чинээ их хэрэглэнэ, төдий чинээ нүдний хүүхэн хараа томорч, нүдний болор цайж сохрох аюултай.
-Өсвөр насныхны өсөлт зогсоно. Эрэгтэй хүн байнга хэрэглэвэл элэгний ажиллагаа алдагдаж, үрийн шингэн багасна. Эмэгтэй хүн хэрэглэвэл дуу нь бүдүүрч, хөх нь жижгэрдэг
-Гоо сайхан алдагдана (арьсны өнгө харлаж, нүүр барзайна, үс унана, хумс хугарна, эрт хөгширнө)
-Үр удамд нөлөөлснөөр тахир дутуу, эрхтэн согогтой, ухаан сааталтай хүүхэд төрнө
-Марихуаны хор уршгийг тоочоод баршгүй. Эрүүл ухаантай ганц олдох амьдралдаа элдэв янзын бодолгүйгээр амьдрах хүсэлтэй бол энэ бүхнийг хараад яг одоо татгалзах хэрэгтэй биш гэж үү. НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх комиссын судалгаагаар марихуанын наймаанд оруулсан нэг ам.доллар 1000 ам.долларын цэвэр ашиг оруулдаг гэсэн тооцоо гаргасан байна. Мөн мансууруулах бодисын наймааны жил тутмын орлого 500 тэрбум ам.доллараас буудаггүй.
Энэ нь Франц улсын жилийн төсөвтэй харьцуулбал 3.3 дахин их юм. Ингээд харахад хар тамхи нэг хүн битгий хэл нэг улсыг сүйрүүлэхэд ядаад байх зүйлгүй гэдэг нь харагдаж байна. Тэр дундаа цөөн хүн амтай манай улсын хувьд дэндүү аймшигтай. Харсаар, мэдсээр, сонссоор байж хар тамхийг эх орондоо нэвтрүүлж байгаа нь тун удахгүй хар тамхи энгийн хэрэглээ болж Тайландын Бангкок хот шиг “Ажлаа сайн хийж мөнгө олохын тулд аргагүйн эрхэнд” гээд сууж байх вий дээ хэмээн элэг эмтрэх юм.
Г.Мянгаа
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”