Лос-Анжелес хотод өнгөрсөн ням гаригийн шөнө телевизийн ВЕТ сувгийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаа болжээ. Хар арьст алдартнуудын дотор дуучин, жүжигчин Рианна байсан бөгөөд тайзан дээр гарсан гэнэ.
Дуучин бүсгүй тайзан дээр гарч, өөрийн шинэ дууг толилуулахаасаа өмнө Стефан Хиллс гэдэг эрэгтэйн нүүр рүү мөнгө цацаад, “Яагаад гэж?” хэмээн асуужээ. Дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид энэ явдлыг цахим ертөнцөд авч хэлэлцсэн бөгөөд түүний үйлдэл тэдэнд таалагдсан гэнэ шүү.
Гэхдээ энэ бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн пиар ажиллагаа гэдгийг хүмүүс бичжээ. Тайзан дээр гарахаас хэдхэн хормын өмнө дуучин бүсгүйн гарт багц бэлэн мөнгө байсан нь сонин санагдсан гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn