Фитнесст явж байгаа бол танд зөвлөе

Хэрэв та фитнесст явж байгаа эсвэл явах шийдвэр гаргасан бол эдгээр зөвлөгөөг дагаарай.

1. Фитнесст явж байхдаа шингэн юм маш сайн уу
Ус нь чамайг эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн чинь температур, болон зүрхний цохилтыг чинь зохицуулдаг. Нэг цаг дасгал хийхэд, нэгээс илүү хэмжээний ус гадагшлуулж мэднэ. Хангалттай хэмжээний ус ууж хөлсөөр алдсан шингэнээ нөхөж, сэргээхгүй бол дасгал хийсний дараа булчин чинь өвдөж, толгой эргэж, сульдаж мэднэ. Дасгал хийхээсээ 20-30 минутын өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.
0a1f8ef391a12ec136af38f52047ae16_1615
2. Өмнө нь болон дараа нь ид
Дасгал хийхийнхээ өмнө уураг, удаан шатдаг нүүрс ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идсэн байхгүй бол, дасгал чинь огт үр дүнгүй болж, дэмий булчингаа ядрааснаас өөрцгүй болно. Мөн юм идсэнийхээ дараа шууд дасгал хийж болохгүй.

3. Бие халаалтаа хий
Дасгал хийхийнхээ өмнө хөлсөө нэг сайн гаргаад ав.  Олон бүсгүйчүүд бие халаалт хийлгүйгээр шууд үндсэн дасгал руугаа орох сонирхолтой байдаг. Халаагүй бие дасгалаа үр дүнтэй хийхгүй учраас, хэрвээ фитнессд мөнгөө дэмий үрье гэж бодоогүй л бол заавал эхлээд хэдэн минут гүйлтийн зам дээр гүйгээрэй.  Гүйснийхээ дараа хөнгөн чанарын сунгалтын дасгалууд хийж байж үндсэн дасгал руугаа орно.

4. Ихэсгэ
Бүсгүйчүүдийн фитнессийг дундаас нь орхидог нэг шалтгаан бол, эхэндээ жингээ хурдан хаяад байсан хирнээ сүүл рүүгээ огт үр дүнгээ өгөхөө больчихлоо гэх. Огт хөдөлгөөнгүй, юуг ч хүлээж авахад бэлэн байсан сул бие фитнесст явж эхлэхэд эхэндээ дасгалыг маш сайн хүлээж авдаг. Энэ нь гадар өөхөнд чинь нөлөөлж жин хасагддаг. Харин дараа нь фитнессийн чинь дасгал тогтмолжоод эхэлмэгц, цаад нягтаршил ихтэй өөхөнд удаанаар нөлөөлж эхэлдэг. Учир нь цаана орших зузаан өөх нь задрахдаа арай аажуу байдаг аж. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй. Харин өөрийнхөө хийдэг дагсалын жинг тогтмол нэмж, хүндрүүлж байгаарай. Нэг л жин дээр удаан хийвэл үр дүнд хүрэхгүй.

5. Дасгал хийснийхээ дараа сунгалтын дасгал хий
Сунгалтын дасгал нь булчинг чинь амрааж, цусны эргэлтийг сайжруулж, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Гэхдээ халаагаагүй булчинг шууд сунгаж болохгүй. Хөлний дасгал хийснийхээ дараа хөлний сунгалт хийж, нурууны дасгал хийснийхээ дараа л нурууны сунгалт хийгээрэй.

6. Системтэй ажилла
Хэрвээ чи үнэхээр бодит үр дүнд хүрэхийг хүсч байвал багшаараа тодорхой дасгалын хөтөлбөр бичүүлж ав. Тэгээд тэр хөтөлбөрийн дагуу, тогтмол дасгалаа хүндрүүлж тэмдэглэл хөтөл. Өнөөдөр 12-ын хурд дээр нэг минут гүйсэн бол, дараагийн удаа 2 минут болгоно гэсэн зорилт тавь. Зорилттой, төлөвлөгөөтэй ажиллавал ямар ч системгүй байснаас хамаагүй үр дүнтэй болно.

7. Ариун цэврийг сахь
Хөлсний хэт их ялгаралт арьсны чинь нүх сүвийг бөглөж, бохирдуулан юм гаргаж мэднэ. Тиймээс дасгал хийж байхдаа хөлсөө байнга цэвэрхэн алчуураар арчиж, ус сайн ууж, дасгал хийж дууссаныхаа дараа бүлээвтэр шүршүүрт орж, хуурай хувцас сольж өмсөж байгаарай. Фитнессийн хувцас 2 ээлжинд байвал сайн. Учир нь хөлстэй пүүз, оймс, майкаа тэр дор нь угааж хатааж амжихгүй байж мэднэ. Сануулахад, суганы болон хөлний үсээ хусчихвал эрчүүдий хажууд дасгал хийхдээ санаа зовохгүй шүү дээ. Тиймээс цүнхэндээ татуургатай явж байгаарай. Мөн хөлсний булчирхайн идэвхжилтээс болоод, хөл, суганаас эвгүй үнэр гарч мэднэ. Оймсоо байнга сольж, пүүзээ хатааж, сугандаа хөлс дарагч түрхээрэй. Зарим бүсгүйчүүд нүүрний будгаа арилгалгүйгээр шууд фитнесст ордог. Арьснаас чинь ялгарсан бүх хөлс, нүүрний будагтай чинь холилдон нүх сүвийг чинь бөглөнө гээд төсөөл дөө. Тиймээс дасгалын өмнө болон дараа нүүрээ угаа.


Фитнесст явж байгаа бол танд зөвлөе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.