Сайн байна уу? энэ сайтын бүх уншигчидад энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 23 настай , нэлээд амжилттай яваа бизнесмен хүн. Энэ удаа би өөрийн хайрын түүхээрээ дамжуулан дурласан хүн, тэр дундаа жинхэнэ хайртайгаа учирсан хүн хайртынхаа юу ч хийж чаддаг талаар хуваалцах гэсэн юм. миний хайрын түүхээс залуус маань сургамж аваасай гэсэндээ энэхүү түүхээ бичлээ.
Түүнтэйгээ анх танилцаж байсан тэр үеэс хойш өдгөө яг 7 жилийг ардаа орхижээ. Одоо хэр нь би түүндээ хайртай . Найзууд маань надаас чи уйдахгүй байна уу? гэсэн тэнэг асуултууд асуудаг. Хариуд нь би хайр хүнийг уйдах завгүй болгодог юм гэж хариулдаг. Миний хайр анхны харцаар дурласан тэр өдрөөс л эхэлсэн үргэлжилсээр……..
Тэр минь хэтэрхий үзэсгэлэнтэй охин учраас түүний минь араас ганц би ч биш нэлээд олон залуус гүйдэг байсан. Гэхдээ би хамгийн азтай нь. Тэр минь намайг сонгосон. Бусдаас ялгагдах юмгүй, жирийн нэгэн айлын хүүг тэнгэрийн гүнж яаж тоосон юм бол гэж одоо хэр гайхдаг. Бид 2н үерхэлийн цаг мөчүүд дэндүү жаргалтай байсан. Жаргалтай хүнд цаг ямар их хурдан явдаг гэж санана. Нэг л мэдэхэд 4 жилийг ардаа үдсэн дээ. Гэхдээ л бид хоёрын үерхэл тийм дардан байгаагүй. Тэр минь оюутан болдог тэр жил бүх зүйл өөрчлөгдсөн. Их сургуульд ордог намар тэр минь шинэ хувцас авахаар болж намайг дэлгүүрээр дагуулж явж билээ. Бид 2 хоёулаа жирийн нэгэн орлоготой айлын хүүхдүүд байсан учраас аль болох л хямдхан хувцасыг нь авсаар явсан.
Тэгж явж байтал эмэгтэй цүнхний тасагруу тэр минь яваад орчихлоо тэгээд нэг цүнх сонгож аваад: энийг хардаа хайраа үнэхээр гоё цүнх байгаа биз хайр нь мөнгөтэй болохоороо хамгийн түрүүнд энэ цүнхийг авна гэж хэлж билээ. Яг тэр үед бас нэгэн хос орж ирээд залуу нь эмэгтэйдээ миний хайртын сонирхож байсан тэр цүнхийг авч өгсөн. Нэлээд үнэтэй цүнх байсан хэдий ч залуу нь бамбайсан том түрүүвч гаргаж ирээд 600 000 төгрөг бэлнээр нь тоолоод өгч билээ. Тэр үед хайртын минь харц үнэхээр өрөвдөлтэй болчихсон зогсож байсан. Тэр бүсгүйн оронд би байсан болоосой гэсэн янзтай харцаар намайг ширтэж билээ. Би хайртынхаа тэр харцыг одоо хэр нь мартаж чаддаггүй. Тэр өдрийхөө шөнө нь би өөртөө зорилго тавьж хайртыгаа хатан хаан шиг амьдруулна гэж өөрөө өөртөө амласан.
Маргааш өдрөөс нь эхлээд шууд машин угааж эхлэсэн. Гэхдээ би тэр ажлыг 3 сар л хийсэн. Дараа нь нэг найз маань надад хуучин номын худалдаа их мөнгө олдог гэж хэлсэн. Тэгээд хуучин ном худалдаж аваад түүнийгээ зардаг бяцхан бизнес маягийн юм хийдэг боллоо. Тэр хугацаанд би сургуулиа орхиж зөвхөн хайртынхаа төлөө л хөдөлмөрлөж байсан. Миний аз болоход би ганцхан жилийн дотор гудамжны номын худалдаачнаас номын дэлгүүрийн эзэн болж чадсан. Энэ үед хайрт минь 1р курсээ төгсөж 2т орвоо. Гэхдээ би түүндээ сургуулиа хаяснаа, номын дэлгүүртэй болсноо хэлээгүй. Дараа нь миний бизнес улам өргөжиж хэвлэлийн нэлээд том компанитай болж чадсан. Үүнийг хийхэд надад дахиад ганцхан жил л шаардагдсан. Хайртдаа хэлэх цаг нь болсон тэр үед би том бэлэг барихыг хүссэн.
Тэгээд 2 жилийн өмнө харж байсан тэр цүнхийг нь авч өгөхийг хүссэн боловч олдоогүй. Хайртдаа хэлэх тэр өдөр бид 2н 6 жилийн ойн өдөр байсан. Би тэр өдөр түүндээ давхар давхар бэлэг барихыг хүсэж 3 өрөө байр LEXUS 470 машин шинээр худалдан авсан. Мөн 247 ширхэг эмэгтэй цүнх ганцхан түүндээ зориулж худалдаж авсан .
Тэгээд хайртыгаа сургууль дээр нь тосож аваад шинэ байрныхаа зүг хөдлөхөд миний унаж ирсэн LEXUS 470 машиныг хэнийх юм гэж шалгаасаар шинэ байрныхаа гадаа нь очсон. Би хайртдаа энд манай нэг найзынх байдгийн хоёулаа хамт орж энэ машинынх нь түлхүүрийг өгчөөд тэгээд явъя гэж хэлэхэд тэр минь юу ч бодолгүй намайг дагаад орохдоо байрыг түлхүүрээр онгойлгож байхыг хараад бүгдийг ойлгосон. Түүнийг минь шинэ байрандаа ороход шал нь тэр чигтээ эмэгтэй хүний цүнхээр дүүрчихсэн бид 2г хэмжээлэшгүй их аз жаргал угтаж билээ.
Хайр ийм л хүчтэй хэнийг ч өөрчилж чаддаг юм шүү. Хайрынхаа төлөө агуу зүйлсийг ч бүтээж болдог юм залуусаа..