Бидний хажуугаар өдөрт л өч төчнөөн харц чулуудмаар, царайлаг, дажгүй залуус явж өнгөрдөг. Сургууль, кафе, цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд гээд “хувь тавилан”-тайгаа хаана ч учирч мэднэ. Гэхдээ таны хувь тавилан гоёмсог гадаад үзэмжээс гадна боловсон ертөнцөд амьдрах чадвартай байвал зүгээр л танилцаад орхилгүй, асуудалд тун няхуур хандах хэрэгтэй.
1.Санаачлага гаргахаас бүү ай. Залуу тэнэг л биш бол шинэ танилтай болохоос татгалзахгүй. Ялангуяа танилцах шалтаг тань түүний барьж яваа номны талаарх чиний бодол, судалж байгаа зүйлийнх нь талаар чиний цорын ганц мэдлэг зэрэг бол. Тэр өөрт нь үнэхээр сонирхолтой зүйлийнхээ талаар чамтай ярилцахаас татгалзахгүй болов уу. Ингэснээр та хоёр ижилхэн сонирхолтой гэдгийг харуулан, анхаарлыг нь татаад авчихвал кофе хамт уух санал чиний халаасанд байна л гэсэн үг. Статистикаас харахад залуучуудын 95% нь эмэгтэйчүүд өөрсдөө анхны алхам хийхэд дуртай байдаг гэнэ. Мөн 75% нь охид өөрсдөө болзоонд урих нь зүгээр гэж үздэг байна.
2.Газар мэдэх хэрэгтэй. Мэдээж хаана ч танилцаж болно л доо. Гэхдээ таалагдсан залуугаа олох магадлал залуучууд их цуглардаг газар л өндөр байна. Ингээд залуучууд хаана их цуглардаг юм бол?
Янз бүрийн техник технологийн дэлгүүр, хуурцагны салбар, гольфийн талбай, усан бассейн, бялдаржуулах төв. Гэхдээ хөл бөмбөгийн тэмцээн дээр оюун ухааны хувьд боловсорсон эр хүнтэй танилцах боломжтой эсэх нь асуулт хэвээрээ байна. Ухаантай залуучуудтай номын дэлгүүр, номын санд таницаж болно. Ийм газруудад танилцах ч амархан. Таалагдсан залуугаасаа зөвлөгөө авахад л хангалттай. Залуу мэдээж мэддэг чаддаг болгоноо таньтай хуваалцахад бэлэн байх болно. Мөн элдэв lounge, pub-д суух мөчид эсрэг таын ширээн дэх ганцаараа эсвэл найзуудтайгаа явж байгаа залуу руу яагаад нүдээ унагаад авч болохгүй гэж? Хамгийн гол нь эмэгтэй хүнийхээ зальтай аргаар түүнлүү инээмсэглэхээ мартаваа.
3. Ухаанаа уужуу тайван ашигла. Хэдийгээр тэнэг сонсогдож байгаа боловч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харьцаанд ухаантаны дүр маш чухал юм. Хамгийн ухаантай залуу ч гэсэн эмэгтэйгээсээ оюун ухааны хувьд дээгүүр гэж бодсон үедээ л биеэ чөлөөтэй авч явж чаддаг. Мөнөөх социологийн үзүүлэлтээс харахад залуу өөрөөсөө хавьгүй илүү боловсролтой, эсвэл ухаантай эмэгтэйтэй болзоонд явахыг зөвшөөрч болох боловч ямар ч цаашдын төлөвлөгөөндөө оруулахас эмээж байдаг байна. Хэрэв залуу өөрийгөө илүү ухаантай гэж бодож эхэлбэл сонгосон бүсгүйд залуутай учраа олоход хамаагүй амархан болох аж.
4. Нүүр рүү нь хар. Дэлхий дээр царайлаг залуус олон бий. Гэхдээ сэтгэл татам инээмсэглэл, номхрошгүй харцтай болгон ухаалаг байдаггүй. Сэтгэл судлаачид эрэгтэй хүний ухаан нь түүний цусан дахь тестостероны /эрэгтэй хүний гол гормон/ тоотой шууд холбоотой гэнэ. Тестостерон бага байх тусам эрчүүдийн урлагийн мэдрэмж өндөр байдаг. Ер нь бол тань таалагдсан залуу ширүүн, бүдүүлэг, сахалтай бол тэр нэг их ухаалаг биш л болов уу. Харин залуу уян зөөлөн байх тусмаа илүү ухаантай бас, авъяастай байх магадлал өндөртэй юм байна.
5. Оюун ухааны коэффициент. Мэдээж IQ-ийн түвшинг нь таалагдсан залуугаасаа шулуухан асуучихсан нь амар л даа. Гэхдээ энэ нь боломжгүй, тэгээд ч хэрэггүй. Дажгүй хувцасладаг, идэвхитэй сурдаг, амжилттай ажилладаг, багахан өвддөг, ихэнхдээ чухал бодлогширсон байдалтай байдаг бол залуугийн оюун ухааны түвшин нь их өндөрт байна гэсэн үг. Учир нь эрдэмтэд IQ-ийн түвшин доогуур хүмүүс 3 дахин ядуу байх магадлалтай бас 5 дахин олон өвчнөөс болж сургуулиа, ажлаа хаях магадлалтай байдаг болохыг баталжээ. Нэг муу мэдээ гэвэл гэр бүлийн хоёр залуугийх нь оюун ухааны түвшин нь өндөр бол салах магадлал 2 дахин өндөр байдаг гэнэ.
6. Угаасаа л ийм юм болов уу? Ингээд чи мөрөөдлийнхөө залуутай таарлаа бүр танилцчихлаа. Түүнтэй байхад чамд хамгаас илүү хөгжилтэй байдаг. Харин тэгтэл тэр “Том Соер” уншихыг эрс эсэргүүцэж оронд нь “Аватар” сонирхож, утга учир агуулсан киноны оронд аймшигийн киног илүүд үздэг. Юу юугүй хэнгэргээ дэлдэж онцгой байдал зарлах уу? Жаахан хүлээ. Учир юунд вэ? Гэвэл… эрэгтэй хүний оюун ухаан нь улирлаас хамааран хэлбэлздэг гэнэ. Эрчүүдийн оюун ухааны чадвар нь хавар дээд цэгтээ хүрч, харин намар уналтанд ордог гэнэ. Тиймээс энэ үеийг алдалгүй залуугийнхаа хэр ухаантайг сонжоод аваарай.
7. Бусдад яаж хандаж байгаа нь ч чухал. Зөвхөн чамд цэцэг, бэлэг барьж, чамгүйгээр амьдарч чадахгүй гэж хэлэн мөртлөө найзуудынхаа дэргэд соёлгүй, бүдүүлэг нэгэн болчихдог бол тэрухаалаг залуу биш. Түүний ээждээ болон өөр эмэгтэй хүмүүст, түүнчлэн эргэн тойрныхоо дотны найзуудад яаж хандаж байгааг нь ажиглаарай. Хамгийн гол нь ухаалаг бүсгүй чамд ухаалаг залуу мөн юм шиг мэдрэмж төрөх нь чухал.
Ухаалаг залууг өөр яаж таньж, бас уургалж болох вэ?
Гоолингоо