Орц:
8 аяга давс багатай тахианы шөл
1 аяга дөрвөлжин хэрчсэн сонгино
1 аяга дөрвөлжин хэрчсэн лууван
1 аяга дөрвөлжин хэрчсэн цоохор майлз
2 ширхэг хэрчсэн сармис
2 лаврын навч
½ цайны халбага хатаасан гангын навч
1 бүтэн шарсан тахианы мах
3 аяга түүхий гоймон
Заавар:
Битүү чанагчинд урьдчилан бэлтгэсэн тахианы шөл, сонгино, сармис, лууван, навчит майлз, хэрчсэн сармис, лаврын навч, ганга, давс8 чинжүүг хийж хутгана.
Тахианы махаа угаан, илүүдэл өөхнөөс нь салгасаны дараа битүү чанагчиндаа хийнэ. Чанагчаа таглаад 3-4 цаг орчим болгоно.
Болгосны дараа бүхэл тахианы махыг чанагчаас гарган яснаас нь салгаж жижиг хэрчээд, чанагчаас лаврын навчыг гаргана. Плиткаа салгасаны дараа шөлөн дээгүүрхи илүүдэл тосыг ялгаж авна.
Ингээд гоймонгоо нэмж хутгаад ойролцоогоор 20 минут буцалгана. Гоймон болсны дараа жижиглэж бэлдсэн тахианы махыг шөлөнд хийж хутгана.