Холливудын нэгэн алдартай хосын гэр бүлээ цуцлуулж байгаа талаарх мэдээлэл хэвлэлийнхний гол сэдэв болсоор байна. Жүжигчин, найруулагч Бен Аффлек болон түүний эхнэр Женнифер Гарнер нарын салалтын гол шалтгаан нь Женнифер Лопез байсан уу гэсэн асуултыг хэвлэлийнхэн мөшгисөөр байгаа юм.
Нэгэн цагт Бен Аффлекийн сүйт бүсгүй байсан дуучин бүсгүй тэдэнтэй энгийн харилцаатай байдаг, гэр бүл үймүүлэх хэрэг тариагүй хэмээн зарим эх сурвалж өгүүлж байна. Холливудын ертөнцөд “Беннифер” нэрээрээ алдаршаад байсан Бен, Жейло нар анх 2002 оны 11 дүгээр сард сүй тавьснаа зарлаж, дараа жил нь хуримаа хийхээр төлөвлөж байсан удаатай. Харин 2003 оны 9 дүгээр сард хуримаа хойшлуулсны эцэст хосууд 2004 оны 1 дүгээр сард салалтаа зарласан билээ. Энэхүү салалтын дараа тэдний хэн хэн нь маш их шархалж, хэцүү байсан гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байсан юм. Гэсэн ч энэ удаад хуримынхаа 10 жилийн ойн өдрийн дараа гэрлэлтээ цуцлуулах болсон талаар зарласан Женнифер Гарнер, Бен Аффлек нарын салалтын шалтгаан нь дуучин бүсгүй биш юм гэсэн шүү.