Pretty Britty-Англи охидын цэмцгэр стилээс татгалзахын аргагүй. Язгууртан үндэстний хувцаслах хэв маяг одоо ч нэг их гажаагүй байгаа нь нууц биш. Хэт богино биш, дэрвэгэр хормой, жижигхэн зангидсан тууз, шөвгөр туфль зэрэг ажил хэрэгч, залуу авхай нарын шүүгээнд баймаар элементтэй хувцаснуудыг Ted Baker танилцуулж байна.