Орц:
– 250 гр үхрийн мах (2 хэсэг давтсан мах)
– 1/2 ц/х нунтаг чинжүү
– 1/2 аяга цөцгий
– 1/4 аяга (гич)
– 2 х/х вино
– 1 х/х хэрчсэн ногоон сонгино
– Давс
Хийх арга: Үхрийн махаа давс болон нунтаг чинжүүгээр амталж өгнө. Том хайруулын тавгаа дунд зэргийн галаар сайтар халааж өгнө. Амталсан махаа хайруулын тавганд хийн 13-15 минут орчим махаа тал бүрийг нь шарна. Махаа гарган шилжүүлж галаа унтраалгүй байлгана.
Жижиг саванд цөцгий, гич болон вино зэргийг холино. Халсан хайруулын тавгандаа хийн 1-2 минут зөөлхөн хутгана эсвэл бор өнгөтэй болтол нь хутгана. Давсаар амталж өгөн сүмсээ бэлэн болгоно. Амталж шарсан махан дээрээ бэлтгэсэн сүмсээ түрхэж, хэрчсэн ногоон сонгиноор хачир болгож цацаж өгнө.